Үйл явдал

Экологийн танин мэдэхүйн хөтөлбөрийг телевизийнхэнтэй хамтран хэрэгжүүлнэ

МУИС-ийн Экологийн боловсролын төв байгаль орчин, танин мэдэхүйн “Танайд мод тарья” нэвтрүүлэгтэй хамтран  “Мөчирхөний ногоон өртөө” хүүхдийн танин мэдэхүйн төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Телевизийн энэ төсөл нь 2-р сараас эхлэн хэрэгжих бөгөөд ...

“МУИС-ийн багш, ажилчдын спортын бага наадам” эхэллээ

МУИС-ийн Биеийн тамирын тэнхим Спорт клубээс зохион байгуулж буй  Монголын багш нарын баярын нэрэмжит “МУИС-ийн багш, ажилчдын спортын бага наадам” өнөөдөр эхэлж байна.  Нийт бүрэлдэхүүн сургуулиудын баг тамирчид сагс, волейбол,  ширээний теннис,  шатар, дартс, билльярд, ...

Тэргүүн хамба үндсэн хуулийн тухай лекц уншлаа

Их, дээд сургууль коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн хичээл заах тухай  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан өнөөдөр МУИС-ийн Оюутанд Үйлчлэх Төвөөс ...

Удирдах зөвлөл дэх багш нарын төлөөлөл сонгогдлоо

МУИС-ийн Удирдах Зөвлөл дэх багш нарын төлөөлөл сонгох сонгууль өнөөдөр боллоо.  Сонгуульд МУИС-ийн  бүрэлдэхүүн сургуулиудын  нийт 973 багш санал өгөхөөс 647 санал буюу 66.4% -ийн ирцтэйгээр дүнг тоолов. Санал тоолох ажлын хэсэг  Эрдмийн зөвлөлийн төлөөлөл ...

Удирдах зөвлөл дэх багш нарын төлөөлөл сонгох сонгууль болж байна

МУИС-ийн Удирдах Зөвлөл дэх багш нарын төлөөлөл сонгох сонгууль өглөө 10:00 цагаас эхэллээ. Багш нар  идэвхитэй оролцож байна.  Санал хураах үйл ажиллагаа оройн 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд үүний дараа  МУИС-ийн Эрдмийн зөвлөл – 1, ...

Багш нарын анхааралд

МУИС-ийн УЗ дэх багшийн төлөөлөл сонгох сонгууль 2013 оны 01 сарын 10-ны өдрийн 10:00 – 17:00 цагт хичээлийн I байрны 206 тоотод болно. Багш нар сонгууль өгөхөөр ирэхдээ иргэний үнэмлэх (ажлын үнэмлэх)-тэйгээ ирнэ үү.

Ургамал судлалын тэнхимийн 50 жилийн ойн баярын хурал боллоо

МУИС-д Ургамал судлалын тэнхим байгуулагдсаны 50 жилийн ойн хүндэтгэлийн хурал  энэ сарын 05-ны өдөр болж өнгөрлөө.  Баярын хурлыг Ургамал судлалын тэнхимийг үүсгэн байгуулагч профессор Ц.Жамсран нээж үг хэлэн, тэнхимийн эрхлэгч дэд профессор Н.Сонинхишиг “Ургамал судлалын тэнхимийн түүх, ...

МУИС дээр хэрэгжиж буй ШУТС сэдэв, төслийн товчоо

МУИС дээр нийт ШУТСангийн санхүүжилттэй 6 сэдэв, 2 төсөл 2012 онд дуусгавар болж 2013 онд 2 төсөл, 27 сэдэв  үргэлжилж байна.   more

МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоно

МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багш, оюутны төлөөллийг сонгох хурал 2013 оны 01 сарын 10-ны өдрийн 10:00-17:00 цагт Хичээлийн 1-р байрны 206 тоотод  болно. МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багш нарын төлөөллийг хоёр шаттайгаар сонгох бөгөөд удирдамжийг эндээс дэлгэрэнгүй ...

Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУИС-ийн багш, ажилтнууд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасныг өчигдөр гардуулан өглөө. Ажил үүргээ чанартай, өндөр түвшинд гүйцэтгэж хариуцсан ажилдаа тодорхой амжилт гаргасныг үнэлэн  Баклаврын сургалтын албаны мэргэжилтэн Т.Бадмаа, Төгсөлтийн дараах ...
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар