Экологийн танин мэдэхүйн хөтөлбөрийг телевизийнхэнтэй хамтран хэрэгжүүлнэ

Share Button

МУИС-ийн Экологийн боловсролын төв байгаль орчин, танин мэдэхүйн “Танайд мод тарья” нэвтрүүлэгтэй хамтран  “Мөчирхөний ногоон өртөө” хүүхдийн танин мэдэхүйн төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж, хамтран ажиллах гэрээ байгууллаа. Телевизийн энэ төсөл нь 2-р сараас эхлэн хэрэгжих бөгөөд хүүхдийн нас насны онцлогт тохирсон өртөөгөөр аялан,  байгаль орчноо танин мэдэх, амьдралын ухаанд суралцахад хувь нэмрээ өгөх зорилготой юм.

DSCF1244Мэдээллийн зах зээлд олон телевизүүд ажилладаг ч хүүхэд залууст зориулсан  байгаль орчны танин мэдэхүй, соён гэгээрүүлэх нэвтрүүлэг дулимаг байгаа одоо цагт энэ төсөл ач холбогдлоо өгөхөөс гадна Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Ногоон хөгжил”-ийн зорилгод нийцсэн үйл ажиллагаа болж  байгааг 2 тал онцлон тэмдэглэлээ.

 “Танайд мод тарья” ТББ нь “Танайд мод тарья” цуврал нэвтрүүлгийг 6 дах жилдээ хийж байгаа бөгөөд байгаль орчин, танин мэдэхүйн анхдагч телевизийн нэвтрүүлэг юм.  Одоогийн байдлаар 500 гаруй дугаар буюу давхардсан тоогоор 60-аад мянган минутын нэвтрүүлэг бэлдэж үзэгч түмэндээ хүргэжээ.

МУИС-ийн Экологийн боловсролын төв 1957 онд СнЗ-ийн тогтоолоор байгуулагдсан бөгөөд 56 жилийн хугацаанд олон мянган хүүхэд залууст  байгаль орчны мэдлэг, мэдээлэл, экологийн боловсролыг олгож байгаа бөгөөд тухайн чиглэлээр мэргэшсэн, чадварлаг багш, мэргэжилтэн, материалаг баазаар хангагдсан мэргэжлийн байгууллага юм.

Хоёр байгууллага энэхүү туршлага дээрээ үндэслэн дээрх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төсөлд хамтран ажиллахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 2 тал уриалж байгаа бөгөөд хүүхэд багачуудад оюуны том хөрөнгө оруулалт болохоос гадна байгаль дэлхийдээ барих буянтай үйлс болно.

DSCF1243

Ногоон үйлсийн төлөө хамтдаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар