Удирдах зөвлөл дэх багш нарын төлөөлөл сонгогдлоо

Share Button

МУИС-ийн Удирдах Зөвлөл дэх багш нарын төлөөлөл сонгох сонгууль өнөөдөр боллоо.  Сонгуульд МУИС-ийн  бүрэлдэхүүн сургуулиудын  нийт 973 багш санал өгөхөөс 647 санал буюу 66.4% -ийн ирцтэйгээр дүнг тоолов.

Санал тоолох ажлын хэсэг  Эрдмийн зөвлөлийн төлөөлөл МТС-ийн багш Б.Ганбат, Захиргааны зөвлөлийн төлөөлөл ХХИС-ийн захирал Б.Очирхуяг, Хамт олны зөвлөлийн төлөөлөл ХЗС-ийн багш Г.Банзрагч, Ажиглагчийн төлөөлөл ОУХС-ийн багш Д.Оюунцэцэг, Нарийн бичгийн даргаар  ЗХШҮА-ны бичиг хэргийн ажилтан Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэйгээр саналын хайрцгийг нээн, саналын хуудсыг автомат машинд уншуулж дүнг нэгтгэсэн юм.

IMG_0050

Орхон сургууль, Завхан сургуулиас бусад бүрэлдэхүүн сургуулийн саналын хуудсыг тоолоход нийт  572  саналын хуудаснаас хүчингүй 15 хуудас байв.  Орхон сургуулийн нийт 68 багш санал өгөхөөс 54, Завхан сургуулийн 29 багш санал өгөхөөс 21 хүчинтэй саналыг тооцов.

Сонгуулийн нийт дүнг нэгтгэхэд О.Мөнхбат- 346 , Э.Мөнх-Очир-343, С.Баттулга – 309, С.Нарангэрэл – 305 , Д.Гармаа – 264 саналаар  МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

Picture 007

 

Бүрэлдэхүүн сургуулиудын сонгуулийн ирц:

Сургууль Санал өгөх багшийн тоо Санал өгсөн багш Хувь
1 ББС 42 15 35,7
2 ГХСС 122 77 63,1
3 ГГС 62 26 41,9
4 МКС 50 30 60
5 МХСС 51 35 68,6
6 МТС 33 25 75,7
7 НШУС 88 65 73,8
8 ОУХС 31 26 83,8
9 УБС 113 71 62,8
10 ФЭС 47 34 72,3
11 ХХИС 26 21 80,7
12 ХС 48 35 72,9
13 ХЗС 51 28 54,9
14 ЭЗС 101 77 76,2
15 Биеийн тамир 11 7 63,6
16 Орхон 68 54 79,4
17 Завхан 29 21 72,4
Нийт 973 647 66,4
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар