Их, дээд сургууль коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн хичээл заах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан өнөөдөр МУИС-ийн Оюутанд Үйлчлэх Төвөөс Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамцыг урьж лекц уншууллаа. Мөн уулзалтанд МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Р.Ринчинбазар, БШУЯ-ны дээд боловсролын газрын мэргэжилтэн Б.Батсайхан, ОҮТ-ийн дарга Б.Энхжаргал нар хүрэлцэн ирсэн юм.
Тэргүүн хамба шинэ үндсэн хуулийг батлахад гар бие оролцож явсан хүний хувиар оюутан залууст өөрийн дурсамжаасаа ярин, үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээ болоод хүн байхын утга учир, хуулиа хүндэтгэх, монгол уламжлалаа хадгалан дээдлэх ёсны тухай сонирхолтой яриа өрнүүллээ.