Ректорын зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Ректорын зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. Байгууллагын магадлан итгэмжлэлийн явц
  2. “МУИС-д Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж эхэлсэн”-ий 80 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал
  3. Баруун бүсийн сургуульд, “Гадаад хэлний боловсрол (багш) магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх, элсэлт авах тухай тус тус хэлэлцлээ.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  • Байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланг Ректорын зөвлөлийн хуралд хоёроос доошгүй удаа танилцуулах болон ирэх дөрөвдүгээр сард багтаан БМИҮЗ-д хүлээлгэн өгөхийг хариуцсан ажлын хэсэгт даалгав.
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах комиссыг Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Баяртогтохоор ахлуулан, бэлтгэл ажлыг чанартай зохион байгуулахыг үүрэг болгов.
  • Баруун бүсийн сургуульд хэрэгжүүлэх “Гадаад хэлний боловсрол (багш)” магистрын хөтөлбөрийн элсэлтийн квотыг батлан, бусад асуудлыг Хөтөлбөрийн ерөнхий хороонд зохих журмын дагуу шийдүүлэхээр шилжүүллээ.

 

РЕКТОРЫН АЖЛЫН АЛБА

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар