НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон Улсын Ойн Өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2024 онд энэ өдрийг “Ой ба инновац” уриан дор тэмдэглэж байна.
Монгол Улсад Ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж буй их дээд сургуулиудад суралцаж буй бакалаврын болон магистрын түвшний оюутнуудын дунд “Оройн нахиа” эрдэм шинжилгээний хурлыг 2015 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд тус IX хуралд МУИС, ШУТИС, ХААИС, ОУУБИС-ийн 38 илтгэлийг хэлэлцүүлж, хурлын үйл ажиллагаанд нийт 100 хүн оролцов.

Энэхүү хурал нь ойн салбарын мэргэжлээр суралцаж буй оюутан суралцагчид судалгааны ажлын арга зүй эзэмшүүлэх, тэдний эрдэм шинжилгээний ажлын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд энэ удаагийн хуралд оролцогчид Монгол орны ойн экосистемийн төлөв байдал, уур амьсгалын үзүүлэлтэд үзүүлж буй хариу үйлдэл, ой хамгаалал, ойжуулалт, нөхөн сэргээлтийн шинэ технологи, инновацын чиглэлээр хийгдэж буй судалгааны үр дүнгүүдээ илтгэлээ.
БАКАЛАВРЫН ТҮВШИНД:
– Тэргүүн байр: МУИС, ИТС-ийн оюутан А.Сапаргүл “Ногоон байгууламжийн таримал моддын үрийн чанар, тарьцын өсөлт” сэдэвт,
– Дэд байр: ХААИС, АЭС-ийн оюутан Б.Ариунаа “Хүчилтөрөгчийн нанобөмбөлөгийн технологи-туршилтын урьдчилсан дүн” сэдэвт,
– Гутгаар байр: МУИС, ИТС-ийн Э.Сондор “Уур амьсгал ба өсөлтийн өгөгдлийг ойн менежментийн төлөвлөлтийн суурь мэдээлэл болгох нь” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.
АХИСАН ТҮВШИНД:
– Тэргүүн байр: МУИС, ИТС-ийн магистрант Г.Содбаяр “Ойт хээрийн бүсийн нарсан ойн шигүүрлийн байгалийн сэргэн ургах чадварт үзүүлэх нөлөө” сэдэвт,
– Дэд байр: ХААИС, АЭС-ийн магистрант Б.Энхбаясгалан ” Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмын шинэсэн ойн байгалийн сэргэн ургалтын судалгаа” сэдэвт,
– Гутгаар байр: МУИС, ИТС-ийн магистрант Б.Байгаль “Олон зорилтот үндэсний ойн тооллогын мэдээг органик нүүрстөрөгчийн тооцоололд ашигласан судалгааны үр дүн” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.
ХАНЫН ИЛТГЭЛИЙН ТӨРӨЛД:
– Тэргүүн байр: МУИС, ШУС-ийн Б.Батчөдөр “Гацуур болон хуш модны иш холтосны шавжийн хөнөөлийн зэрэг, идэш тэжээлийн функциональ хэлбэрд үзүүлэх амьд орчны нөлөө” сэдэвт,
– Дэд байр: ШУТИС-ийн Ш.Хүслэн ” Solidworks инженерийн программ ашиглан модны 3D загвар боловсруулах нь” сэдэвт,
– Гутгаар байр: МУИС, ИТС-ийн оюутан А. Мөнхнасан “Археологийн судалгааны модон олдворуудыг анатоми бүтцээр тодорхойлсон судалгааны үр дүн” сэдвээр тус тус шалгарлаа.
Нийт орoлцогчдодоо цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.

