Боловсролын Ерөнхий Хуулийн 13.3.6 дахь заалтаар төрийн болон орон нутгийн өмчийн:
- Цэцэрлэг
- Ерөнхий боловсролын сургууль
- Мэргэжлийн боловсролын сургууль
- Политехникийн коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах журам гарах болсон тул дээрх заалтын шаардлага хангасан суралцагчид 2024 оны дөрөвдүгээр сарын 03-наас 09-ний хооронд доорх бичиг, баримтыг бүрдүүлж өгнө үү.
Үүнд:
Өмнө улирлын голч 1.0 дүгнэгдсэн /2023-2024 оны хаврын улиралд шинээр элссэн бол элсэлтийн журмын шалгуур хангасан байх/
Бүрдүүлэх материал:
- Суралцагчийн төрсний гэрчилгээ
- Эцэг, эх, суралцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /оршин суугаа хаягтай/
- 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласныг тодорхойлох Нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаа /эцэг, эхийн лавлагааг албан ёсны газраас/
- Ажлын газрын тодорхойлолт / 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан эцэг, эхийн/
- Өргөдөл /суралцагч болон 15 жилээс дээш ажилласан эцэг, эхийн өргөдлийн гарчиг: Боловсролын Зээлийн Санд гэх, утасны дугаар, э-майл хаягаа өргөдөлд бичих/
- Суралцагчийн өмнөх улирлын судалсан хичээлийн жагсаалттай голч дүнгийн тодорхойлолт /үүнийг мэргэжилтэн өөрөө сиси системээс гаргаж өгнө/
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх.
Дээрх бичиг, баримтыг бүрдүүлэн МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 3 давхар 306 тоот /БЗС-ийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Солонго/-д авчирч өгнө үү.
Лавлах зүйл гарвал: 77307730-1517, 99055505