МУИС-ийн Технологи дамжуулах төв нь эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг хамгаалах, бүртгүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах, патент лицензийн тоог нэмэгдүүлэх, технологийг үнэлэх чиг үүрэгтэй ажилладаг.
Монгол Улсын “Патентын тухай” хуулийн 40.1-д Патентын хүчинтэй хугацааг 20 хүртэлх жилээр олгодог бөгөөд таван жил тутамд сунгалт хийлгэж байхаар зохицуулсан байдаг. Судлаач Ж.Батхүү, О.Банзрагчгарав, Г.Одонтуяа, Л.Хүрэлбаатар нарын 2013 оны есдүгээр сарын 19-ний өдөр МУИС-ийн нэр дээр авсан “Залесовын зэдгэлж (Comarum salesovianum (Stehp.) Aschers) ургамлыг ашигласан бактерийн эсрэг бэлдмэл, түүнийг хийх арга” нэртэй 4182 тоот патентын хүчинтэй хугацаа дууссан байсныг үйл ажиллагааны үүргийн дагуу оюуны өмчийн газарт сунгуулах хүсэлт гаргаж, хүчинтэй хугацааг сунгууллаа.
Манай төв нь МУИС-ийн оюуны өмч, патентын хүчинтэй хугацаанд хяналт тавьж ажиллаж байна.
Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Парк
Технологи дамжуулах төв