МУИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн профессор, дэд профессорын зэрэглэлийн шалгаруулалтыг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/208 дугаар тушаалаар батлагдсан “МУИС-д профессор багш ажиллуулах журам”-ын дагуу дараах төлөвлөгөөнд заасан хугацаанд зохион байгуулж ажиллана уу.
Профессор, дэд профессорын албан тушаалын зэрэглэлийн шалгаруулалтын ажлын төлөвлөгөө
№ | Хийж гүйцэтгэх ажлууд | Хугацаа | Хариуцах эзэн |
1 | Бүрэлдэхүүн сургууль дээр Үнэлгээний хороо байгуулан, багш нарын материалыг хүлээн авч үнэлэх, Үнэлгээний хорооны дүгнэлтийг бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх, шийдвэр гаргах | V.13-V.24 | Бүрэлдэхүүн сургууль |
2 | МУИС-ийн нэгдсэн үнэлгээний хороо байгуулах, тушаал гаргах | V.27-V.29 | ХХНБГ |
3 | Багшийн албан тушаалын зэрэглэлийн материалыг МУИС-ийн үнэлгээний нэгдсэн хороонд ирүүлэх | V.29-V.31 | Бүрэлдэхүүн сургууль |
4 | Багшийн албан тушаалын зэрэглэлийн материалыг хянах, дүгнэлт гаргах, дүнг ХХНБГ-т дүнг ирүүлэх | VI.30-VI.10 | Үнэлгээний хороо |
5 | Багшийн албан тушаалын зэрэглэлийн тушаал гаргах | VI.11-VI.13 | ХХНБГ |
ХХНБГ