Монгол Улсад Газрын харилцааны орчин цагийн мэргэжлийн салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Ж.Наранцацралт багшийн нэрэмжит газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хурал-2024” МУИС-ийн нэгдүгээр байрны Эрдмийн танхим (дугуй заал)-д 2024 оны тавдугаар сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Газарзүйн тэнхим, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, “Наранцацралт сан”, Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн үндэсний хороо, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв, Монголын газар зохион байгуулалтын холбоо, Монголын кадастрын холбоо, Газарзүй геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд ГЗБГЗЗЕГ-ын Газрын судалгаа, шинжилгээ, бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Амарсайхан, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Бямбахүү, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор Б.Чинбат, Наранцацралт сангийн тэргүүн Н.Соёмбо, ГЗБГЗЗЕГ-ын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн, ГЗБГЗЗЕГ-ын Газрын мониторингийн хэлтсийн дарга Б.Дөл, ГЗБГЗЗЕГ-ын Газрын биржийн дарга Ш.Мандахзул, ГЗБГЗЗЕГ-ын Газрын судалгаа, шинжилгээ, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Х.Энхжаргал, Монголын кадастрын холбооны тэргүүн Б.Галмандах, Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны тэргүүн М.Буяндэлгэр нар болон бусад зочид, судлаачид оролцлоо.
Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хурлыг дараах шүүгчид шүүн явууллаа. Үүнд:
- Н.Соёмбо /Наранцацралт сангийн тэргүүн/
- П.Баянтүмэн /ГЗБГЗЗЕГ-ын Кадастрын хэлтсийн дарга/
- Б.Галмандах /Монголын кадастрын холбооны тэргүүн/
- Ж.Даваабаатар /Доктор, МУ-ын Зөвлөх инженер/
- Б.Болормаа /МУИС-ийн газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор/
- Б.Гантулга /ШУТИС-ийн ГУУС-ийн ахлах багш/
- Б.Батбилэг /ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн ахлах багш, доктор/
Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд МУИС, ШУТИС, ХААИС, Дарханы ХААИС-ийн оюутнуудын 17 судалгааны ажил нэгдүгээр шатанд ирснээс хоёрдугаар шатанд 10 илтгэл шалгарч хэлэлцүүлж, дүнг гаргалаа. Үүнд:
- Тэргүүн байр Б.Дунгармаа /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ХББНТ-ийн IV түвшний оюутан/-“Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн тэсвэрлэх чадварын орон зай ба цаг хугацааны өөрчлөлтийн үнэлгээ”), Удирдагч багш: Г.Гантулга /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор/.
- Дэд байр А.Үүрцайх /ХААИС-ийн АЭС-ийн Газрын менежментийн тэнхимийн ГЗБ-ийн IV түвшний оюутан/ – “Газар ашиглалт, газрын бүрхэвчийн ангилалд машин сургалтын арга ашиглах боломж”, Удирдагч багш: Б.Сэр-Од / ХААИС-ийн АЭС-ийн Газрын менежментийн тэнхимийн багш/.
- Гутгаар байр Б.Буянгэрэл /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн БОЗТС-ын IV түвшний оюутан/ – “Ургамлын биомассын таамаглалд ARIMA загвар ашиглах нь”, Удирдагч багш: Ч.Болорчулуун /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш/.
- Тусгай байр Б.Чойсүрэндорж /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн БОЗТС-ын IV түвшний оюутан/ – “Супер орон зайн шийдлийн аргаар растер мэдээг сайжруулах нь”, Удирдагч багш: Ч.Болорчулуун /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш/
Тэргүүн байр Б.Дунгармаа /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ХББНТ-ийн IV түвшний оюутан/ Дэд байр А.Үүрцайх /ХААИС-ийн АЭС-ийн Газрын менежментийн тэнхимийн ГЗБ-ийн IV түвшний оюутан/ Гутгаар байр Б.Буянгэрэл /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн БОЗТС-ын IV түвшний оюутан/ Тусгай байр Б.Чойсүрэндорж /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн БОЗТС-ын IV түвшний оюутан/
Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байр эзэлсэн оролцогчдод дараах байгууллагууд шагнал гардуулав. Үүнд:
- Тэргүүн байрыг Наранцацралт сан 1.200.000 төгрөг
- Дэд байрыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар 800 мянган төгрөг
- Гуравдугаар байрыг Газарзүй, геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо 700 мянган төгрөг
- Тусгай байрыг Монголын кадастрын холбоо 500 мянган төгрөг
Мөн зохион байгуулагчдын зүгээс хоёрдугаар шатанд шалгарсан бүх оролцогчдод дурсгалын зүйлс гардуулж, цаашдын судалгааны ажилд амжилт хүслээ.
Энэ удаагийн хурлыг амжилттай хамтран зохион байгуулсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, “Наранцацралт сан”, Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн үндэсний хороо, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төв, Монголын газар зохион байгуулалтын холбоо, Монголын кадастрын холбоо, Газарзүй геологийн салбарын залуу эрдэмтдийн холбооны хамт олонд талархал илэрхийлж, ажил үйлст нь өндөр амжилт хүсье.
МУИС-ШУС-БУС
Газарзүйн тэнхим