Эрдмийн зөвлөлийн хуралдаан боллоо

Share Button

МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр I байрны Эрдмийн танхимд болов.

Хуралдааны ирц: Ирвэл зохих 70 гишүүнээс оролцсон 53, чөлөөтэй 10, ирээгүй 7 (Д.Улам-Оргих, А.Амарзаяа, Бал.Очирхуяг, Б.Улаанбаатар, Д.Сайнбилэгт, З.Алтанчимэг, О.Мөнхбат).

Энэ хурлаар “МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ыг хэлэлцэн батлав. Журмын төслийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч, профессор А.Эрдэнэцогт хийсний дараа гишүүдийн асуултад хариулж, холбогдох тайлбарыг хийлээ. “МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны журам” шинэчлэгдэн батлагдсанаар ЭЗ-ийн төрөлжсөн хороод шинэчлэгдэн, цаашид шинэ бүрэлдэхүүнээр ажиллах боллоо.

Мөн хуралдаанаар ЭЗ-ийн гишүүдийн нууц санал хураалтаар МУИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны гишүүд, шинжээч нарыг сонгон шалгаруулав.

Хуралдаан 14:30 цагт эхэлж, 4 цаг 20 мин үргэлжлэн 18:50 цагт дууслаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар