Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төслийн хүрээнд Төслийн Монгол талын удирдагч, профессор О.Алтансүх, Инженер, технологийн сургуулийн дэд профессор Б.Ариунсанаа нар 2025 оны 8 сарын 11-13 хооронд Унгар улсын Будапешт хотод Төслийн хамтрагч Center for System Innovation компанийн зохион байгуулсан “Зэргийн бус сургалтын суралцахуйн үр дүн, сургалтаар олгох ур чадварыг боловсруулах арга зүй” сургалтад 5 улсын 7 байгууллагын 14 төлөөлөгчдийн хамтаар оролцлоо. Уг сургалтаар төслийн хүрээнд боловсруулах бичил кредит олгох зэргийн бус сургалтын цахим хичээлүүдийн суралцахуйн үр дүн, сургалтаар олгох 32 ур чадварыг дараах 4 багцаар боловсрууллаа. Үүнд:
- Багц 1: Хүрээлэн буй орчин, систем сэтгэлгээний ур чадвар
- Багц 2: Үйл ажиллагаа болон стратегийн ур чадвар
- Багц 3: Хамтын ажиллагаа, манлайлал, оролцооны ур чадвар
- Багц 4: Цахим, өгөгдөл болон техник ур чадвар
Үүнээс гадна МУИС, ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль, Харьковын нэрэмжит Үндэсний их сургууль, Тарас Шевченкогийн нэрэмжит их сургуулийн зэргийн бус (бичил кредитийн) сургалтын хөгжил, түүний чанарын баталгаажуулалтын тогтолцооны талаар харилцан туршлага солилцлоо.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
Төслийн цахим хуудас: https://domaniproject.eu/
Төслийн Facebook хуудас: https://www.facebook.com/groups/domani
Төслийн YouTube суваг: https://www.youtube.com/@DomaniProject
Нийтлэл бэлтгэсэн:
Б.Ариунсанаа, МУИС
Мэдэгдэл
Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.
DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.