Зүүн Ази, Номхон далайн орнуудын экологийн удаан хугацааны сүлжээ (ЭУХС)-г 1995 онд олон улсын ЭУХС -ий хүрээнд үүсгэн байгуулсан. Тус бүс нутагт олон улсын ЭУХС-ий албан ёсны гишүүн найман орны 150 орчим ЭУХС сайтууд багтдаг бөгөөд эдгээр нь газарзүйн өргөн хүрээ ба экосистемийн олон хэлбэрийг багтаадаг.
Зүүн Ази, Номхон далайн орнуудын ЭУХС нь экологийн шинжлэх ухааны шинэ мэдлэгийг бий болгох, мэдээлэл солилцох, судалгааны хамтын ажиллагааг сайжруулах, судалгааны бүлгүүд болон сүлжээнүүдийн чадавхыг бэхжүүлэх, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн экосистемийн доройтлын асуудалд шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл бий болгох зэрэг зорилгын хүрээнд ажилладаг.
Тус сүлжээний хүрээнд жил бүр гишүүн орнуудын (Австрали, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Малайз, Филиффин, Тайван, Тайланд, Вьетнам, Монгол) ахисан түвшний оюутнуудад зориулан зуны сургалтыг зохион байгуулдаг.
Уг сургалтын 5 дахь удаагийн сургалтыг 2025 оны 8-р сарын 4-өөс 10-ны хооронд Хустай болон Горхит Тэрэлжийн Байгалийн Цогцолборт газруудад “Mongolian Wildlife and Endangered Species Conservation” сэдвийн хүрээнд 8 улсын 82 оролцогчтой зохион байгууллаа. Тус сургалтад МУИС-ийн Биологийн тэнхим, МУБИС-ийн Биологийн тэнхим, ХААИС-ийн Экологийн тэнхимийн багш нар болон оюутнууд хамрагдлаа.