“Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хөгжил, манлайлал” хэлэлцүүлэг болно

Share Button

Монгол Улсын Их сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран төрийн болон төрийн бус их, дээд сургуульд суралцаж буй суралцагчдын хөгжил, манлайллын талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

Хэлэлцүүлгийн хүрээнд их, дээд сургуульд суралцагчдын хөгжлийг хэрхэн дэмжин ажиллаж байгаа тухай туршлага, хүртээмжтэй суралцахуй буюу тохируулга үйлчилгээний талаарх ойлголт, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын хөгжил, манлайлал, суралцагчийг дэмжих суурь судалгаа хийгдсэн байдал, сэтгэл зүйн асуудал, бэрхшээлээ даван туулах зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Хэлэлцүүлэг 2024 оны тавдугаар сарын 16-нд МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоот өрөөнд болно.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар