“Төгсөх түвшний суралцагчийн сэтгэл ханамжийн судалгаа”-нд хамрагдана уу

Share Button

Сайн байцгаана уу МУИС-ийн төгсөх хүсэлт гаргасан бакалаврын түвшний суралцагчдаа,

Энэхүү судалгааг бөглөснөөр таны гаргасан төгсөх хүсэлт баталгаажих тул заавал бөглөнө үү.

МУИС-ийн сургалтын хөтөлбөр, түүний хүрээнд эзэмшсэн мэдлэг, ур чадвар, сургуулийн үйлчилгээ, зохион байгуулалтыг үнэлэх, сайжруулах зорилгоор “Төгсөх түвшний суралцагчийн сэтгэл ханамжийн судалгаа”-г зохион байгуулж байна. Иймд та бүхэн өөрийн суралцан төгсөж буй хөтөлбөрийн хөгжилд хувь нэмрээ оруулаарай.

  • Хугацаа: 2024 оны тавдугаар сарын 10-23-ны өдөр
  • Хэрхэн хамрагдах: Та СИСИ системд нэвтрэн “Төгсөх хүсэлт” цэсэд хандан “Төгсөх түвшний суралцагчийн сэтгэл ханамжийн судалгаа”-ны талаарх зарлал, холбоос дээр дарж судалгааг бөглөөрэй.

Судалгаа бөглөхөд анхаарах зүйлс:

  • Ойролцоогоор 20 минут зарцуулах тул тохиромжтой орчинг бэлдэх
  • Нэг удаа бөглөх тул үнэн зөв, анхааралтай бөглөх
  • Судалгааны үр дүнг хөтөлбөрийг үнэлэх, сайжруулахад ашиглах тул хариуцлагатай хандах
  • Бутархай тоог цэгээр тусгаарлан оруулах. Жишээ нь: Голч дүн 3.5 эсвэл 2.8 гэх мэт
  • Хэрвээ таны суралцсан хөтөлбөр “хөтөлбөр сонгох” асуултад гарч ирэхгүй байвал судалгааг илгээж болохгүй ба Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газарт (oyundelger@num.edu.mn) хандан засвар хийлгэсний дараа илгээх
  • Судалгааг хараахан илгээгээгүй бол хэдэн ч удаа нээж, үзэж болно
  • Та судалгааг илгээснээс хойш тав хүртэлх минутын хугацаанд СИСИ-д судалгаа бөглөх сануулга, холбоос харагдаж болно.

Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар