МУИС-ийн Инженер, технологийн сургууль нь “Хүрээлэн буй орчин ба Технологи-2024” зуны сургуулийн хөтөлбөрийг 2024 оны зургаадугаар сарын 19-28-ны хооронд зохион байгуулж байна. Тус хөтөлбөрт Өвөр Монголын Шинжлэх ухаан, технологийн их сургууль /Inner Mongolia University of Science & Technology (IMUST)/, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Шинжаан дахь Газарзүй-Экологийн хүрээлэн /Xinjiang Institute of Ecological and Geography, CAS/-ийн нийт 22 ахисан түвшний оюутан, гурван бакалаврын оюутан, таван багш, удирдлагууд хамрагдаж байна.
Инженер, Технологийн Сургууль нь Өвөр Монголын ШУТИС, Шинжааны Газарзүй-Экологийн хүрээлэнгүүдтэй 2024 оны эхээр хамтын ажиллагааны гэрээг байгуулсан ба уг гэрээний хүрээнд тус зуны сургалтыг хэрэгжүүлж байна.
“Хүрээлэн буй орчин ба Технологи-2024” зуны сургуулийн хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Номын сан дахь Судалгааны лабораториудтай танилцах, гадаад оюутнууд судалгааны илтгэлээ хэлэлцүүлж, семинар зохион байгуулна. Мөн МУИС-ийн Өвөрзайсан, Хархорин сургалт-судалгааны баазуудад хээрийн сургалтын үйл ажиллагаа явагдана.