МУИС-ийн Газарзүйн тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний уламжлалт хурал бакалаврын болон ахисан түвшний оюутнуудын дунд 2025 оны 4 дүгээр сарын 18-нд зохион байгуулагдлаа.

Бакалаврын түвшинд:
- 1-р байранд доктор, дэд профессор Д.Даваадоржийн удирдсан Газарзүй-IV түвшний оюутан Б.Түвшинжаргал “Цэвдгийн алдралтай бүсийн усны чанар: Олгой нуурын сав газрын жишээн дээр” сэдвээр,
- 2-р байранд ахлах багш Ч.Болорчулууны удирдсан Байгаль орчин зайнаас тандан судлалын IV түвшний оюутан Н.Нарандулам “Газар хөдлөлтийн нөлөөгөөр үүссэн газрын гадаргын шилжилтийг тодорхойлох нь: Өвөрхангай аймгийн Богд сумын жишээн дээр” сэдвээр,
- 3-р байранд доктор, дэд профессор Э.Алтанболдын удирдсан Газарзүй-III түвшний оюутан Д.Мөнхжавхлан, А.Нарансолонго нар “Хөв цөөрөм, хиймэл нуур байгуулах газрын гадаргын тохиромжтой байдлын шинжилгээ: Хэнтий аймгийн Баян- Адарга сумын жишээн дээр” сэдвээр,
- Тусгай байранд ахлах багш Ч.Болорчулууны удирдсан Байгаль орчин зайнаас тандан судлалын III түвшний оюутан Д.Маралгуа, Б.Одбилэг нарын “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2013-2024 оны ойн талбайн өөрчлөлт” сэдвээр тус тус шалгарав.




Ахисан түвшинд:
- 1-р байранд доктор, профессор В.Батцэнгэл, доктор, дэд профессор Г.Бямбахүү нарын удирдсан Газарзүйн докторант Мөнхөө (Sun Changqing) “Экологийн эмзэг байдалын орон зай, цаг хугацааны хувьсыг зайнаас тандан судлах технологи ашиглан тодорхойлох нь” сэдвээр,
- 2-р байранд доктор А.Саруулзаяа, доктор, дэд профессор Д.Даваадорж нарын удирдсан Хөрс судлалын магистрант А.Маралмаа “Хөрсний органик нүүрстөрөгчийн агууламжийг машин сургалтын аргаар зураглах нь” сэдвээр,
- 3-р байранд доктор, профессор Х.Уламбадрах, доктор, дэд профессор Э.Алтанболд нарын удирдсан Газарзүйн магистрант Б.Батзориг “Голын сав газар, ус хурах талбайн морфометрийн шинжилгээний аргазүй: Нөмрөг голын ус хурах талбайн жишээн дээр” сэдвээр тус тус байр эзэлж бусдыгаа манлайллаа.




Тухайн шалгарсан илтгэлүүдээс I, II байрт шалгарсан оюутнууд МУИС-ийн Байгалийн Ухааны Салбарын эрдэм шинжилгээний хуралд өрсөлдөх эрх авлаа.