МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
УТГА ЗОХИОЛ, УРЛАГ СУДЛАЛЫН ТЭНХИМ
Ажлын байрны нэр: Тэнхимийн туслах ажилтан
Орон тоо:: 1 (үндсэн)
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх;
- Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
- Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
- Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
- Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Утга зохиол судлал, Урлаг судлал
Туршлага: Шаардахгүй
Ур чадвар:
- Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
- Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
- Ачаалал даах чадвартай байх;
- Хариуцлагатай, шуурхай байх;
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
- Монгол бичгээр цахимд бичих чадвартай;
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131
Захиргаа, хүний нөөцийн газар