МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, ОЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ
Ажлын байрны нэр: ТЕХНИКЧ /Үдлэг сургалт, судалгааны төв/
Орон тоо: 1 /үндсэн/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй /Магистр зэрэгтэй бол давуу тал болно/
Мэргэжил: Ойн аж ахуй, Ойн инженер
Мэргэшил: Ойн аж ахуй, Ойн инженер
Туршлага:
- Ойн байгууллагад ажиллаж байсан
Ур чадвар:
- Ойн аж ахуйн тоног төхөөрөмжийг ажиллуулах, хэмжилт хийх, туршилт сорилт хийх чадвартай;
- Англи хэлний зохих мэдлэгтэй /Англи хэлний шалгалтын оноотой/
- Багаар ажиллах чадвартай байх
Нэмэлт шаардлага: Хөдөө ажиллах боломжтой байх
Гүйцэтгэх үүрэг:
- Суурингийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хариуцах, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эд хогшлын эвдрэл гэмтлийг тодорхойлох, засварлах, шаардлагатай тохиолдолд шинэчлэх асуудлыг удирдлагад танилцуулах, шийдвэрлүүлэх
- Хээрийн дадлага явуулах бэлтгэл ажлыг хангах, сургалтын үйл ажиллагаанд туслах
- Суурингийн мод үржүүлгийн газарт тарьц, суулгац ургуулах, арчлах, хамгаалах
- Суурингийн судалгааны тоног төхөөрөмжийг суурилуулах, хэмжилтийн мэдээллийг цуглуулахад хамтран ажиллах
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажиллаж байсан байгууллагын эсвэл удирдагч багшийн)
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны №210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131

