МУИС-ийн Бизнесийн сургууль нь Бизнесийн хөгжил, инноваци болон тогтвортой хөгжлийн асуудлаарх шинэлэг судалгааны үр дүн, бодлогын санаачилга, практик туршлагыг хуваалцах зорилгоор “International Conference on Business, Innovation and Sustainable Development (ICBISD 2025)” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр МУИС-ийн 1-р байрны Эрдмийн танхимд (216 тоот) зохион байгуулах гэж байна.
Энэхүү хурлын зорилго нь бизнес, инноваци, тогтвортой хөгжлийн чиглэлээрх судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлж, шинэ санаа, шинэлэг аргачлалыг түгээн дэлгэрүүлэх, бизнесийн салбарт тулгамдаж буй бодит асуудлуудад шийдэл эрэлхийлэхэд оршино. Мөн судлаач, багш, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, сайн туршлагыг нэвтрүүлэх замаар бизнесийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байна.
Уг хурал нь үндсэн болон 3 салбар хуралдаанаас бүрдэнэ. Үүнд:
- Нэгдүгээр салбар хуралдаан: Санхүү болон Нягтлан бодох бүртгэлийн салбар дахь тогтвортой хөгжлийн асуудлууд
- Хоёрдугаар салбар хуралдаан: Маркетинг, менежментийн өөрчлөлтийн чиг хандлага ба хэтийн төлөв
- Гуравдугаар салбар хуралдаан: Худалдаа, гаалийн шинэ хандлага
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://icbisd2025.vercel.app/about хаягаар орж танилцана уу.
Холбоо барих цахим хаяг: tsetsegdelger@num.edu.mn, amarbayasgalanm@num.edu.mn
Эрдэмтэн багш, судлаач, салбарын мэргэжилтнүүд та бүхнийг өөрийн судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлж хуралд оролцохыг урьж байна.