« MONGOLIE : UNE CULTURE EN MOUVEMENT » НОМЫН ТАНИЛЦУУЛГА

Share Button

Хатагтай Изабелл Бианки  – Номын зохиогч, Франсуа Раблегийн нэрэмжит Турын их  сургуулийн профессор,  угсаатан судлаач

Эрдэмтэн, яруунайрагч ,профессор С.Дуламын намтар-ярилцлагын үндсэн дээр Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуулийн хэвлэл

1989 оны сүүл 1990 оны эхээр ер бусын үйл явдал өрнөсөн нь ЗХУ задарснаар БНМАУ-ын хуучин тогтолцоо нуран унах дохио болсон юм. 1992 онд баталсан шинэ Үндсэн хууль Марксист Ленинист үзэл суртлын оронд парламентын ардчилал, зах зээлийн эдийн засаг тогтох боломжийг бүрдүүлсэн билээ. Энэ хөдөлгөөн бас монголчуудын үндэс язгуураа эрж хайсан үндэсний мэдрэмж сэтгэлгээг сэргээн бадруулсан билээ. Уламжлалт соёлын эрэл хайгуул нь монголчуудын уугал төрхийг тодорхойлоход гол байр суурь эзэлсэн байна. Энэ үйл хэрэгт Чингис хааны суу алдар, дүр төрх тодрон гарч ирсэн юм. Түүхийн энэхүү өрнөл хөдөлгөөн дунд оюунлаг сэхээтнүүд ер бусын урам зориг орсон бөгөөд  Сэндэнжавын Дулам бол тэдгээр оюунлаг сэхээтний нэг нь байлаа. Монгол малчны хүү, угсаатан судлаач, домог зүй, бөө мөргөл, бэлгэдэл зүйн мэргэжилтэн, яруу найрагч, нэрт эрдэмтэн тэрбээр өөрийн төрт ёсны үүрэг хариуцлагыг биелүүлсэн бөгөөд  Их монгол улсын 800 жилийн ойг зохион байгуулах үеэр монгол төрийн бэлгэдлийг эргүүлэн сэргээхэд оролцжээ. Энэхүү түүхэн үйл явдлын дунд аж төрж,  гэрч гэгээ болсон түүний намтар болон олон зөрчил бэрхшээлийг туулсан монгол соёлын  долгион нь орчин цагийн монголчууд ба тэдний нүүдлийн ахуйд уншигч та бүхнийг умбуулах болно. Монгол сэхээтний хувьд С.Дулам өөрийн нэгэн насны амьдралыг монгол соёлыг судлах, түүгээрээ монголын төрд үйлчлэх үйл хэргийг амьдралынхаа утга учир болгосон юм. Тэрбээр улс үндэстнийхээ шинэ бүтээн байгуулалтад зайлшгүй чухал болох төр ёсны бэлгэдлийг сэргээн амилуулах оньсолборыг буй болгож өгсөн ч орчин цагийн энэхүү гүн гүнзгий өөрчлөлттэй нүүр тулгарсан түүний байр суурь, бодол эргэлзээг ч бас энэ номд дэлгэн харуулж байна.»

 ХӨТӨЛБӨР 

15.00 : МУИС-ийн захирал, профессор, Ноён А.Галтбаяр нээж үг хэлнэ.
15.10 : ССАЖ-ын сайд, Хатагтай Ц.Оюунгэрэл баяр хүргэж, үг хэлнэ
15.20 :Франц улсын Гадаад Хэргийн сайд, Ноён Лоран Фабиус баяр хүргэж үг хэлнэ.
15.30 : Номын зохиогч, Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуулийн профессор, угсаатан судлаач, хатагтай Изабелл Бианки номоо танилцуулна.
15.50 : МУИС-ийн профессор, хүн судлаач, эрдэмтэн, яруу найрагч Сэндэнжавын Дулам үг хэлнэ.
16.15 : МУИС-ийн нийгэм, соёлын антропологийн тэнхмийн эрхлэгч, доктор Д.Бум-Очир үг хэлнэ.
16.30 : Профессор С.Дуламын шавь нар үг хэлнэ.
16.45 :  Ёслолд оролцогчидтой санал бодол солилцох
17.00 : Ёслолын өндөрлөг, коктейл – Монгол-Франц төвийн захирал, Хатагтай Софи Латайед үг хэлнэ.

 

Ёслолын орчуулгыг МУИС-ийн Франц, Роман судлалын тэнхмийн эрхлэгч, Хатагтай Болатын Алтангүл хийнэ.

МУИС-ийн Төв байрын дугуй танхимд 9-Р САРЫН 16, ДАВАА ГАРАГ -15.00 ЦАГААС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар