Өдгөө дэлхийн улс орнуудын хооронд уялдуулан харилцах, харилцан түшиглэх байдал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсээр байна. Хэдэн тэрбум хүн ам орчин үеийн нийгэм рүү улам хурдацтай явж хэд хэдэн хөгжлийн төв дэлхийн хаа нэгтэй бий болох үйл явц хурдан тархсаар байгаа билээ. Үүний нэг гол цөм нь Хятад Монголын харилцаа хамтын ажиллагаа юм. Монгол, Хятад хоёр улс 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоож, 1950 онд Улаанбаатар, Бээжинд Элчин сайдын яамаа харилцан нээсэн байдаг. 1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин, амжилттай хөгжиж, улмаар энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ, Хилийн гэрээ, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ хэлэлцээр байгуулжээ. Манай улс Ерөнхий консулын газраа 1957 онд Хөх хотод нээн ажиллуулж байгаад тухайн үеийн байдлаас шалтгаалан 1959 онд хаасан байдаг юм. Харин 1960-аад оны дунд үеэс 1980-аад оны дунд үе хүртэл Монгол, Хятадын харилцаа улс төрийн тодорхой шалтгааны улмаас зогсонги байдалд хүрч цаашлаад 1980-аад оны дунд үеэс хоёр орны харилцаа аажмаар сэргэж, 1990 он гэхэд үндсэндээ хэвийн болсон түүхтэй. Сүүлийн 15 жилийн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж байна.
Хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцаан холбоог мөр зэрэгцүүлэн хөгжүүлэхээс авхуулаад Хятад-Монгол улсын хоорондын хөгжлийн шатыг ойртуулах явдал бий болсоор байгаа юм. Энэ хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён Ван Шяолун МУИС-д хүрэлцэн ирж “Хятад-Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх” нь сэдвийн хүрээнд оюутанд залуучуудад лекц уншсан. Тус лекцинд МУИС ОУХС-ийн захирал Л.Дорждэрэм тэргүүтэй удирдлагууд оролцлоо. Лекц “Хятадын мөрөөдөл” яаж ойлгох вэ, Сүүлийн үеийн Хятадын эдийн засгийн байдал ямар байна вэ болон Хятад, Монголын харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэж байсан бөгөөд хамгийн анхаарал татах голлох сэдэв нь Хятад Монголын харилцааг хэрхэн хөгжүүлэх вэ болон Хятадын эдийг засгийн байдлын талаарх байсан юм. Хятадын эдийн засаг энэ жилийн эхний хагас жилийн байдлаар 7,6 хувиар өссөн төдийгүй энэ өсөлт нь Дэлхийн гол эдийн засгийн жагсаалт эхний байранд ордгийг Элчин сайд энэ үеэр хэллээ.
Мэдээж хэрэг Хятад Монголын харилцаа холбоог сайжруулахын тулд анхаарах хүчин зүйл нилээдгүй байгаан нь дамжиггүй. Хоёр улсын хувьд хөгжиж байгаа улс. Хоёр улсын байдал хоёр өөр түвшинд өөр өөр ялгаатай хөгждөг гэсэн хэдий ч улс орнуудын гол зорилго нь ард түмнийхээ амьжиргааг сайжруулах нэгэн зорилго дор тулгуурладаг нь үнэн. Энэ жишгийн дагуу бяд зорилгоо биелүүлэхээр хөдөлмөрлөж буй гэдгээ Бүрэн эрхт элчин сайд Ван Шяолун энэ үеэр хэлж байсан юм. Тэрээр мөн энэ үеэр Хятад, Монголын харилцааны хөгжлийн хэтийн төлөвд итгэл дүүрэн буйгаа илэрхийлэн хэллээ.
Түүний лекцинд дурьдагдсан бас нэгэн онцлох зүйл нь Хятад, Монгол хоёр улс эдийн засгийн хувьд харилцан ашигтай, хамтдаа хожих ёстой. Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг маш их харилцан нөхөж байгаагаас шалтгаалж харилцан ашигтай байх нь хоёр талын хамтын ажиллагааны үндсэн шинж юм хэмээн хэлж байлаа. Лекцийн төгсгөлд тэрээр Хятад, Монгол хоёр улс зан заншилийн хувьд ойролцоо, хүмүүнлэгийн салбарт ижил төстэй, нягт харилцаатай байх цаашлаад найрсаг харилцаагаа бэхжүүлж хоёр улсын харилцааны иргэдийн үндсийг бэхжүүлэх ёстой хэмээсэн юм. Ирэх жил манай улс Хятад улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой болох юм. Энэ хүрээнд Монгол Хятадын иргэдэд бизнес хийх, суралцах, залуучуудын механизмтай солилцоо хийхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Хятадын тал Монголын талтай хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаа бэхжүүлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нийгмийн үндсийг бэхжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлснээр өнөөдрийн лекц өндөрлөсөн юм. Хоёр улсын хамтын ажиллагаа салбарт бүрт өргөжин хөгжиж, хөгжлийн цэгээн түвшинд хүрэх алхамын нэг нь энэхүү үйл явдал байсан болов уу.