Өнөө цагт байгууллагуудын амжилтыг тодорхойлох гол хүчин зүйл бол өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт болжээ. Туршлага, уламжлалт аргачлалаас гадна байгууллагын бодлого, стратегийг илүү оновчтой тодорхойлохын тулд хиймэл оюун ухаан (AI) болон өгөгдлийн шинжилгээ (Data Analysis) зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадвар болж байна.
Ийм нөхцөлд Монгол Улсын Их Сургууль эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “Хиймэл оюун ухаан + Өгөгдлийн шинжилгээ & Бизнес Интеллижeнс” шинэ цогц сургалт явуулж эхэллээ. Энэхүү сургалт нь байгууллага, хамт олон, хувь хүнд бодит өгөгдөл дээр ажиллаж, өгөгдлөөс үнэ цэнэ гарган авах, шийдвэр гаргалтыг дэмжих, хиймэл оюун ухааныг үр дүнтэй хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг цогцоор нь эзэмшүүлэх зорилготой.
Тус сургалтын онцлог нь:
- МУИС-ийн мэргэжлийн туршлагатай багш нар удирдана.
- Хиймэл оюунд суурилсан, өгөгдлийн шинжилгээ, машин сургалтын талаарх цогц ойлголт эзэмшүүлнэ.
- Бодит кэйс өгөгдлийг боловсруулах, шинжлэх, тулгарч буй асуудлын шийдлийг өгөгдөлд тулгуурлан олох мэдлэг, ур чадварыг олгоно.
- Практикт тулгуурласан, 100% танхимын сургалт.
Сургалтын агуулгад:
- Хиймэл оюун + Generative AI-ийн үндсэн ойлголтууд
- MS Excel-ийн өгөгдлийн шинжилгээний ахисан түвшний функцууд, арга хэрэгслүүд
- Бизнес интеллиженс, өгөгдлийн зураглал, шинжилгээний Tableau програм хангамж
- Хиймэл оюун, машин сургалтын арга, алгоритмыг ашиглан өгөгдлийг шинжлэх, таамаглах, загвар байгуулах, үнэлэхэд IBM SPSS Modeler програм хангамж болон Python програмчлалын хэл ашиглах чадварт суралцана.
Сургалтын хэлбэр болон хугацаа нь цогц (бүх) агуулгаар 4 өдөрт, модуль хэлбэрээр 3 өдөрт явагдана.
Энэхүү сургалт нь зөвхөн өгөгдлийн шинжилгээ, BI хэрэгслийн мэдлэг олгохоос гадна хиймэл оюун ухааныг байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн бодитой, хариуцлагатайгаар хэрэгжүүлэхийг онцолж байна. МУИС энэхүү сургалтаар дамжуулан оролцогчдод өгөгдлийг үнэ цэнэтэй шийдвэр болгон хувиргах, ирээдүйн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломж олгоно.