МУИС-ийн ББС-ийн багш нар “Дэлхийн шувуу” “Баруун Палеарктикийн шувууд” Олон улсын судалгаанд амжилттай оролцлоо

Share Button

МУИС-ийн ББС-ийн профессор багш С.Гомбобаатар, шувуу судлалын чиглэлээр ажилладаг 2 оюутныхаа хамт “Дэлхийн шувууд/Birds of the World”,  “Палеартикийн шувууд/Birds of Western Palearctic” нэртэй Олон улсын хээрийн судалгааг Монгол оронд 2013 оны 6-8-р сард амжилттай хэрэгжүүллээ.

2-1

Хээрийн судалгааны багийнхан Мэнэнгийн талд 

Тэд Улаанбаатараас Монголын  дорнод бүс нутаг, Говийн уулс, говь цөлийн бүс, улмаар Говь-Алтай болон Монгол Алтайн  уулсаар 2 сар орчим аялан, Монгол орны шувууны ангилал зүй, нүүдэл, шилжилт, амьдрах орчин, үржлийн биологийн чиглэлийн судалгааны ихээхэн мэдээ, баримт цуглуулжээ. Багийн бүрэлдэхүүнд дээрх хоёр номын зохиогч болох судлаач Хадорам Ширихай, туслах судлаачийн хамт оролцсон юм. Хээрийн судалгааны ажлын үр дүн нь “Дэлхийн шувууд” номонд хэвлэгдэн гарна. Уг номын хоёр дахь зохиогч нэрт шувуу судлаач Ларс Свенссон  2011 онд багш С.Гомбобаатар, түүний багтай Монгол оронд 3 долоо хоног ажилласан бөгөөд эдгээр нэр хүндтэй хүмүүсээс манай оюутан, залуу судлаачид ихийг сурч мэдсэн нь лавтай.

2-2

Хээрийн судалгаанд дуу хураагуур багаж ашиглах замаар шувууны зүйл, салбар зүйлийг  тогтоож болохыг туршиж буй нь 

Судалгааны ажлын үр дүн нь “Монгол орны шувуу” 2 боть бүтээлд мөн хэвлэгдэх юм. Хээрийн судалгааны ажлын зорилго нь судлаачид мэдлэг, мэдээлэл солилцох, оюутан залуучуудыг хээрийн судалгаанд дадлагажуулах, Монгол орны зарим шувуудын   ангилал зүйн талаар мэдээ, баримт цуглуулах, дэлхийн хэмжээний төсөлд оролцож сургууль, эх орноо сурталчилахад оршино. Номын зохиогч болон номын тухай мэдээллийг http://en.wikipedia.org/wiki/Hadoram_Shirihai  авч үзнэ үү.  Аяллын тухай мэдээллээ тун удахгүй бэлтгэн хүргэх болно.

2-3

Судлаачид Говийн Алтайн нурууны 3900 м өндөрт Алтайн хойлогийн мөрөөр

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар