“Симпозиум-2013” эрдэм шинжилгээний бага хурал IX дахь удаагаа зохион байгуулагдана

Share Button

simpoziumБиологи болон Анагаахын чиглэлээр эрдэм шнжилгээ, судалгааны ажил хийж буй судлаач оюутан, залуусын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, бүтээлээ олонд хүргэх,  тэдний эрдэм судлалын ажлыг дэмжих зорилгоор 2 жил тутамд зохион байгуулагддаг “Symposium-2013” эрдэм шинжилгээний бага хурал IX дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Хамрах хүрээ:

            Монгол улсын хэмжээнд Биологи болон Анагаахын чиглэлээр баклаварт суралцаж буй нийт их дээд сургууль, коллежийн оюутнууд хамрагдах боломжтой.

Хугацаа:

            2013 оны 11 сарын 20-нд, ЭМШУИС-ийн төв байр, Оюутны Соёлын төвд

Зохион байгуулагч:

            ЭМШУИС-Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг

            Монголын Их Дээд Сургуулиудын Консерциум

Илтгэлийн хураангуйг хүлээн авах:

            Бүтээлийг oeshn_hsum@yahoo.com хаягаар 2013.10.30-ний 1800 цаг хүртэл мөн  2013.10.28-наас 30-ны өдөр 1000-аас 1800 цаг хүртэл ЭМШУИС-ийн төв үүдэнд файл болон хэвлэмэл хэлбэрээр хүлээн авна.

Шалгаруулах журам:

            “Symposium-2013” эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн бүтээлээс эхний байранд шалгарсан 15 бүтээл нь илтгэлээ хэлэлцүүлэх бөгөөд бусад бүтээл “Постер” илтгэлээр оролцоно.

Шалгаруулах үзүүлэлт:

            Оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагналтан шалгаруулах үзүүлэлтэд үндсэн болон туслах шалгуур хамрагдана.

Үндсэн шалгуур:

Шинжлэх ухаанч байдал

Практик ач холбогдол

Судалгааны шинэлэг тал

Зорилгоо биелүүлсэн байдал

Судалгааны арга зүй

Туслах шалгуур:

Цаг баримтлал

Үзүүлэн материал

Илтгэх ур чадвар

Шагналын сан:

I байр 1ш        – Өргөмжлөл, мөнгөн  шагнал

II байр 1ш       – Өргөмжлөл, мөнгөн  шагнал

III байр 1ш      – Өргөмжлөл, мөнгөн  шагнал

Шилдэг постер, 1ш   -Өргөмжлөл, мөнгөн шагнал

 

Бүтээлд тавигдах шаардлага: 

“Симпозиум-2013”-д оролцох судлаач оюутнуудын хэлэлцүүлж буй илтгэл нь нь бусад эрдэм шинжилгээниий ажлаас бүтнээр болон хэсэгчлэн хуулбарлаагүй тухайн судлаач оюутан удирдагч багшийн тусламжтайгаарөөрөө бие дааж хийсэн ажил байна.

 “Симпозиум-2013”-д оролцох судлаач оюутнууд судалгааны ажлын тайлан буюу presentation-ыг хурал эхлэх өдрийн өмнө oeshn_hsum@yahoo.com хаягаар ирүүлсэн байна.

“Симпозиум-2013”-д оролцох судлаач оюутнууд илтгэлээ 7 минутанд багтаан хэлэлцүүлнэ.

 “Симпозиум-2013”-д оролцож буй илтгэлд 1ш “Симпозиум-2013/илтгэлүүдийн хураангуй/” номыг үнэгүйолгоно.

1. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.

Өгүүллийн нэр

Зохиогчийн овог, нэр, хаяг

Хураангуй

Түлхүүр үг

Үндэслэл

Хэрэглэгдэхүүн ба арга зүй

Үр дүн

Хэлцэмж

Дүгнэлт

Англи хураангуй/Abstract/

Ном зүй

2. ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан тал бүрээсээ 2см зайтайгаар 297×210мм (A4) хэмжээтэй 3 нүүрэнд багтсан байна.

3. Өгүүллийг зөвхөн MSWord 2003–аас хойших хувилбараар *.doc буюу *.docx өргөтгөлтэй форматыг ашигланTimes New Roman фонтоор бичнэ.

4. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1space зайтай байна.  Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. зүйлийн өмнө ба ард зай авахгүй. Зүйлийг эхлэдхээ “space” товч бус “tab”товчийг ашиглана.

5. ЭШӨ-ийн хураангуйг 200 үгэнд багтааж Англи, Монгол хэлээр бичнэ.

6. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.

7. Фото зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPG, *.BMP, *.GIF өргөтгөлтэй байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.

8. Илтгэлийн нэрийг Bold горимд, үсгийн өндөрийг 12pt хэмжээтэйгээр голлуулж бичнэ

9. Илтгэгч ба удирдагчийн нэрийг Italic горимд үсгийн өндөрийг 10pt хэмжээтэйгээр мөрний баруун талд нь бичнэ. Зохиогчийн нэр, хаяг ( 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн албан газрын нэр, 1-р зохиогчийн e-mail бичсэн байна)

10. Илтгэлийн дэд гарчигуудыг Bold горимд үсгийн өндөрийг 10pt хэмжээтэйгээр бичнэ.

11. Илтэлийн хураангуйд хэрэглэсэн хэмжигдэхүүнийг олон улсын СИ системээр тэмдэглэнэ.

12. Тодотгосон үг, ишлэл, нян, вирусын нэрийг Italic-аар бичнэ.

13. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино. Товчилсон үгийг эхний удаад бүрэн хэмжээгээр дурьдаж хаалтанд товчлолыг дурьдсаны дараагаар хэрэглэнэ

14. Ашигласан хэвлэлийн жагсаалтыг өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг 10 pt үсгийн өндөртэйгөөр Italic горимд бичнэ.  Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрсийг бичнэ. Жишээ:

 [1] G. Eason, B. Noble, and I. N. Sneddon, “On certain integrals of Lipschitz-Hankel type involving products of Bessel functions,” Phil. Trans. Roy. Soc. London, vol. A247, pp. 529–551, April 1955.

15. Эх бичлэг дотор ашигласан хэвлэлийг (Pearce et al., 1994; Pearce, 1994) байдлаар бичнэ.

16. ОЭШН нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд хүртэл товчлох эрхийг эдлэнэ. ЭШӨ-д дээрх бүх шаардлагыг хангаж өгсөн хугацааг хэвлэлд ирүүлсэн хугацаа гэж тооцно.

17. Илтгэлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тухайн илтгэлийг зохиогчийн эрхийн хуулийн хүрээнд олон нийтэд зарлах, мэдээллэх, ашиглах эрх нь “Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг”-т байна.

Бүртгэлийн хураамж: 20.000

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар