2014 оны “Күнзийн Институтын тэтгэлэг” Хөтөлбөр

Share Button

МУИС-ийн Күнзийн Институтын 2014 оны “Күнзийн Институтын тэтгэлэг” зарлаж байна.

 

ТЭТГЭЛЭГИЙН ТӨРӨЛ

  1. 1.      Хятад хэлний олон улсын боловсрол судлалын магистр /2 жил/
  2. 2.      Хятад хэлний олон улсын боловсрол судлалын бакалавр /4 жил/
  3. 3.      Нэг хичээлийн жилийн хятад хэлний мэргэжил дээшлүүлэх сургалт
  4. 4.      Хагас хичээлийн жилийн хятад хэлний мэргэжил дээшлүүлэх сургалт

 

ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Хятад хэлний олон улсын боловсрол судлалын магистрантур:

МУИС-ийн Күнзийн Институтын суралцагч байх, их дээд сургуулийн бакалаврын диплом, шинэ HSK шалгалтын 5-р зэрэг, 180-аас дээш онооны гэрчилгээ

 

2. Хятад хэлний олон улсын боловсрол судлалын бакалавр:

МУИС-ийн Күнзийн Институтын суралцагч байх, бүрэн дунд сургууль төгссөн гэрчилгээ, шинэ HSK шалгалтын 4-р зэрэг, 180-аас дээш онооны гэрчилгээ.

 

3.Нэг хичээлийн жилийн хятад хэлний мэргэжил дээшлүүлэх сургалт:

Күнзийн Институтын хичээлд 120-оос доошгүй цаг суусан байх, шилдэг суралцагч байх, шинэ HSK шалгалтын 3-р зэрэг, 180-аас дээш онооны гэрчилгээ

 

4. Хагас хичээлийн жилийн хятад хэлний мэргэжил дээшлүүлэх                   сургалт

Күнзийн Институтын суралцагч байх, 60-аас доошгүй цагийн хичээлд суусан байх, шилдэг суралцагч байх, шинэ HSK шалгалтын 2-р зэрэг 120-иос дээш онооны гэрчилгээ

 

Бүртгэх хугацаа: 4-р сарын 14-18-ны өдрүүдэд 13:00-20:00 цагийн хооронд

Бүртгэх газар:     МУИС-ийн Күнзийн Институт /166-А тоот өрөө/

    Холбоо барих хүн – П. Отгонцэцэг

    Харилцах утас: 99862472

 

Бүртгүүлэхдээ гадаад паспорт /иргэний үнэмлэх/, HSK шалгалтын гэрчилгээ /эх хувь болон хувилсан хувилбартай нь/ 1% авч ирэх

Шалгалтын хугацаа: 4-р сарын 25-ны өдөр /Баасан гараг/ 19.00-20.40 цагт

 

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдээс тэтгэлгийн төрөл тус бүрээр хятад хэлний нэгдсэн шалгалт авна. Шалгалтын онооны дарааллаар жагсааж, тэтгэлэгт хөтөлбөрт нэр дэвшүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл ярилцлага хийнэ. Тэтгэлэг олгох эцсийн шийдвэрийг Күнзийн төв Институт гаргана.

 

Шалгалт авах газар: МУИС-ийн Күнзийн Институт

 

 

 

                МУИС-ИЙН КҮНЗИЙН ИНСТИТУТ

                       2014.04.11