Мэдлэгийн менежмент улсын гуравдугаар олимпиад боллоо

Share Button

logo_web.jpg1Мэдлэгийн менежмент олимпиадыг МУИС-ын Бизнесийн сургууль 3 дахь жилдээ2014 оны 5-р сарын 15-ны өдрийн турш үргэлжлэн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жилийн олимпиадад бизнесийн чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг улсын болон хувийн хэвшлийн зургаан томоохон сургууль болох  МУИС-ийн Бизнесийн сургууль, ШУТИС-ийн КТМС, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль Удирдлагын Академи, Санхүү, Эдийн засгийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль оролцож ур чадвараа сорилоо.

IMG_3463

Мэдлэгийн менежмент олимпиадын онцлог нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Business Strategic Games программыг ашиглан цахим орчиндөрсөлдөж буй багууд бизнесийн шийдвэр гарган өрсөлддөг ба үнэлгээг автомат системээр хийдгээрээ давуу талтай. Энэ жилийн олимпиадад  МУИС-ийн Бизнесийн сургуулийг баг нэгдүгээр байранд,  Улаанбаатар Эрдэм их сургууль хоёрдугаар байранд, Санхүү, Эдийн засгийн дээд сургууль  гуравдугаар байранд тус тус шалгарсан  байна.

IMG_3453

Олимпиадыг Петровис компани ХХК Мэдлэгийн менежмент ТББ ивээн тэтгэсэн ба жилээс жилд оролцогч сургуулийн тоо нэмэгдэж байгаа нь уг олимпиад улам өрсөлдөөнтэй, багууд туршлагатай болж байгаа нь уг олимпиадын цар хүрээ нэмэгдэж байгааг харуулж байна.