МУИС-ийн магистр, докторын элсэлт явагдаж байна

Share Button

logo_web.jpg1МУИС-ийн 2014-2015 оны хичээлийн жилийн магистр, докторын сургалтын элсэлтийн бүртгэл 7 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 15-ны хооронд  http://burtgel.num.edu.mn/ хаягаар зөвхөн цахим хэлбэрээр явагдана. Элсэлтийн мэргэжлийн шалгалт 9 дүгээр сарын 16-20 хооронд явагдах бөгөөд мэргэжлийн шалгалтандаа тэнцсэн элсэгчид англи хэлний түвшин тогтоох шалгалт өгнө. Элсэх эрх авсан суралцагчид 9 дүгээр сарын 22-30 хооронд сургалтын нэгдсэн цахим системд нэвтрэн суралцах хичээл, багшаа сонгож, сургалтын суурь хураамж болон сонгосон хичээлийн төлбөрөө цахим хэлбэрээр төлнө. Хичээл 10 дугаар сарын 1-нээс эхлэнэ.

Цахим хэлбэрээр бүртгүүлэхийн өмнө дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж файл хэлбэрээр бэлтгэсэн байна. Үүнд:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
  • Магистрын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
  • Докторын хөтөлбөрт бүртгүүлэгч нь бакалаврын диплом, хавсралт мөнмагистрын  диплом, хавсралтын хамт /PDF файлаар/
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)

МУИС 2014-2015 оны хичээлийн жилийн намрын улиралд БШУЯ-наас  2013 онд  олгосон докторын 44, магистрын 77 хөтөлбөрөөр элсэлт авна.

Магистрын сургалтын төлөвлөгөө 32, докторын төлөвлөгөө 60 багц цаг байна.Магистрын хөтөлбөрт тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, докторын хөтөлбөрт тодорхой мэргэжлээр магистрын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ. Магистрын сургалт өдөр, докторын сургалт өдөр, эчнээ, эктернат хэлбэрээр явагдана. Магистрын сургалтын ердийн хугацаа 2 жил, докторын сургалтын ердийн хугацаа 3 жил, эчнээгээр суралцахад 4 жил, экстернат бол 1-2 жил байна. Судалгааны ажлыг тасралтгүй хийж,чанартай үр дүн гаргаж, багц цагаа бүрэн биелүүлсэн бол удирдагч, тэнхим, бүрэлдэхүүний сургууль, ТДС-ийн зөвшөөрлөөр сургалтын хугацааг хагас жилээр богиносгож болно.

МУИС-ийн Магистр, Докторын сургалтын 2014-2015 оны хичээлийн жилд элсэлт авч сургалт явуулах мэргэжлийн чиглэл:

Магистр

МУИС-ийн Бүрэлдэхүүн сургууль Сонгох боломжтой хөтөлбөр Элсэлтийн шалгалт
Шалгалт 1
50%
Шалгалт 2
50%
Шинжлэх Ухааны Сургууль Байгалийн ухааны салбар Математик /алгебр, магадлалын онол, анализ, геометр/; Багш, математикийн; Физик; Багш, физикийн; Хими /Байгалийн нэгдлийн хими, Нефтийн хими, Нүүрсний хими, Хүнсний хими, Хими /органик бус хими/, Органик хими, Хүрээлэн буй орчны хими/; Багш, химийн; Биологи /биохими, микробиологи, амьтан судлал, ургамал судлал, биоорганик хими, молекул биологи, биофизик/; Биологи, биотехнологи; Экологи, байгаль хамгаалал; Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем; Газарзүй; Газрын кадастр; Менежмент, газар зохион байгуулалт; Хот ба бүс нутгийн төлөвлөлт; Багш, газарзүй-байгаль шинжлэлийн; Хөрс судлал, агрохими; Геологи; Шатах ашигт малтмалын эрэл хайгуул; Геофизик; Хэрэглээний геофизик Математик
Физик
Хими
Биологи
Газарзүй
Геологи
Ярилцлага
Шинжлэх Ухааны Сургууль Нийгмийн Ухааны Салбар Археологи; Нийгэм соёлын антропологи; Сэтгэл судлал; Боловсрол судлал, менежмент; Сэтгүүл зүй; Социологи; Нийгмийн ажил; Улс төр судлал; Нийгмийн шинжлэх ухааны суурь мэдлэгийн шалгалт Ярилцлага
Хүн ам зүй; Эдийн засаг; Эдийн засаг, статистик Математик Ярилцлага
Шинжлэх Ухааны сургууль
Хүмүүнлэгийн Ухааны салбар
Хэлний бус: Философи; Шашин судлал; Түүх; Урлаг судлал;  Олон улс судлал, монгол судлал Нэгдсэн сорилго 100%
Хэлний: Хэл шинжлэл; Орчуулга, гадаад хэлний;  Боловсрол судлал, гадаад хэл, заах арга зүй; Монгол хэл эх бичиг судлал; Монгол хэл, уран зохиол; Утга зохиол судлал; Нэгдсэн сорилго 100%
Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль Математик, статистик; Эдийн засаг – математик загварчлал; Математик, хэрэглээний; Электроник, автоматик; Мультимедиа холбооны технологи; Компьютерийн сүлжээ; Физик-электроник; Цөмийн технологи; Сэргээгдэх эрчим хүч; Мэдээллийн технологи; Компьютерийн програм хангамж; Мэдээллийн систем; Менежмент, мэдээллийн ситемийн; Математик, програм хангамж; Биологи, хэрэглээний /биоинформатик, биохимийн инженерчлэл, биопроцессийн инженерчлэл/; Хүрээлэн байгаа орчны экологи; Байгаль ашиглалт хяналт, үнэлгээ; Хими технологи; Эрдэс материалын хими; Цаг уурын мэдээлэл, прогноз; Ус судлал, усны хими; Ой судлал; Усны менежмент; Нано шинжлэх ухаан; Нано инженерчлэл; Нанобиотехнологи Математик
Физик
Хими
Биологи
Газарзүй
Мэдээллийн технологи
Ярилцлага
Бизнесийн сургууль Бизнесийн менежмент; Менежмент, маркетингийн; Менежмент, олон улсын худалдаа; Менежмент, гадаад худалдаа, гаалийн; Менежмент, санхүүгийн; Нягтлан бодох бүртгэл; Санхүү, эдийн засаг; Аялал жуулчлалынменежмент Нэгдсэн сорилго 100%
Хууль Зүйн Сургууль Эрхзүй; Олон улсын эрх зүй Мэргэжил 100%
/Төр эрх зүйн онол/
Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль Олон улсын харилцаа; Олон улсын эдийн засгийн харилцаа; Нийтийн удирдлага Доорх сэдвийн аль нэгийг сонгож эссэ бичих
1. Олон улсын харилцааны  тулгамдсан асуудал
2. Төрийн захиргааны тулгамдсан асуудал
Ярилцлага

 Доктор

МУИС-ийн Бүрэлдэхүүн сургууль Сонгох боломжтой хөтөлбөр
1 Шинжлэх Ухааны Сургууль
Байгалийн ухааны салбар
Математик; Багш, математикийн; Физик; Багш, физикийн; Хими; Багш, химийн; Биологи; Экологи, байгаль хамгаалал; Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем; Газарзүй; Геологи; Геофизик
2 Шинжлэх Ухааны Сургууль Нийгмийн Ухааны Салбар Археологи; Нийгэм соёлын антропологи; Сэтгэл судлал; Боловсрол судлал, менежмент; Сэтгүүл зүй; Социологи; Нийгмийн ажил; Улс төр судлал; Эдийн засаг
3 Шинжлэх Ухааны сургууль
Хүмүүнлэгийн Ухааны салбар
Философи; Шашин судлал; Түүх; Монгол хэл эх бичиг судлал; Монгол хэл, уран зохиол; Урлаг судлал; Утга зохиол судлал; Гадаад хэл, шинжлэл; Олон улс судлал, монгол судлал; Боловсрол судлал
4 Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль Математик, хэрэглээний; Электроник, автоматик; Компьютерийн сүлжээ; Цөмийн технологи; Сэргээгдэх эрчим хүч; Компьютерийн програм хангамж; Цаг уурын мэдээлэл, прогноз; Ой судлал
5 Бизнесийн сургууль Бизнесийн менежмент
6 Хууль Зүйн Сургууль Эрхзүй
7 Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль Олон улсын харилцаа; Олон улсын эдийн засгийн харилцаа; Нийтийн удирдлага

Элсэлтийн асуудлаар холбоо барих утас:  МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН АЛБА Утас: 77307730-1124, 1125, 1121 75754400-1124, 1125, 1121

Бүрэлдэхүүн сургууль Хичээлийн байр, өрөө Утас
1 Шинжлэх Ухааны СургуульБайгалийн ухааны салбарНийгмийн ухааны салбарХүмүүнлэгийн ухааны салбар Хичээлийн 2-р байр260 тоот354 тоот448 тоот 7730-7730 /2719/7730-7730 /1502/7730-7730 /2717/
2 Бизнесийн Сургууль Хичээлийн 4-р байр 203 тоот 7730-7730 /4102/, 350277
3 Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль Хичээлийн 5-р байр 203 тоот 7730-7730 /4114/
4 Хууль Зүйн Сургууль Хичээлийн 3б байр 206 тоот 7730-7730 /3518/ /3503/
5 Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль Xичээлийн 3-р байр 114 тоот 7730-7730 /3301/

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар