МУИС-ийн ШУС-ийн Химийн 2 лаборатори шинэчлэгдлээ

Share Button

Өнөөдөр МУИС-ийг Судалгааны Их сургууль болгох ажлын хүрээнд МУИС-ийн санхүүжилтээр Химийн тэнхимийн Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн лаборатори, Азийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Химийн дидактикийн лабораториуд шинэчлэгдэж, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангагдан, ашиглалтад ороход бэлэн боллоо.

IMG_4395

Химийн тэнхимийн Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн лабораторид урьд ШУТС-ийн санхүүжилтээр авсан багаж хэрэгслээс гадна улсын хөрөнгө оруулалтаар БШУЯ-аас санхүүжүүлсэн 54 сая төгрөгийн үнэ бүхий химийн судалгааны тоног төхөөрөмжүүдийг шинээр авч суурилуулжээ. Ингэснээр судалгааны орон зайн болон лабораторийн чадавх өмнөхөөсөө эрс нэмэгдэж, цаашид судалгааны багийг бий болгон төсөл, захиалгат ажил гүйцэтгэх ажлуудыг хийх бүрэн орчин бүрдлээ.

Screenshot 2014-10-30 16.03.00Химийн дидактикийн лаборатори нь 54 м3 талбайтай, 20 оюутны суудлын тоо бүхий иж бүрэн лаборатор боллоо. 1951 оноос химийн багш мэргэжилтэн бэлтгэж, нийгмийн бодит шаардлагын дагуу багш бэлтгэх хөтөлбөрийг шинэчилж ирсэн билээ. Ерөнхий хими, органик хими, цахилгаан химийн микрохимийн ажлын байр бий болгож болон нийт 92.330.000 төгрөгний өртөгт бүхий Smart board, дэлгэц, мэдрэгчтэй компьютер, документ камер, хичээлийн судалгааг явуулах зорилго бүхий ведио камерууд зэрэг шаардлагатай олон төрлийн сургалтын техник хэрэгслүүдээр бүрэн тоногдлогдлоо. Шинэхэн лабораториа хүлээн авсан албаныхан бэлтгэж буй химийн багш нараа улам чанаржуулахаа энэ үеэр амлалаа.

Screenshot 2014-10-30 16.23.00.jpgМУИС-д чадвартай боловсон хүчин хангалттай ч тэдэнд хэрэгтэй судалгааны орчин дутмаг бөгөөд өнөөдрийн арга хэмжээ Байгалийн ухааны салбарын хөгжилд томоохон түлхэц боллоо хэмээн нээлтэд оролцсон зочид онцолсон юм.

IMG_4425

IMG_4456

IMG_4403

IMG_4427

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар