Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны олон улсын байгууллага /APSCO/нь Монгол улсын үндэсний хиймэл дагуул төслийн хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Тус байгууллага нь Сансрын технологи болон гадаргын ажиглалт, гамшгийн менежмнет, хүрээлэн буй орчины хамгаалал, хиймэл дагуулын харилцаа холбоо, хиймэл дагуулын байршил тогтоох систем, сансар судлалын шинжлэх ухаан, боловсрол сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын Бээжин хотод төвтэй, гишүүн 8 оронтой /Монгол, Хятад, Турк, Тайланд, Пакистан, Иран, Перу, Бангладеш/ НҮБ-д ажиглагчийн эрхтэй Олон улсын томоохон байгуулага юм. 2013 оны 11 сард албан ёсоор Education and Training sub-center буюу Салбар боловсрол сургалтын төвийг манай МУИС-д байгуулж өгсөн ба тус төслийн хүрээнд 10 сая төгрөгний үнэ бүхий онлайн сургалтын тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн болно. Түүнээс гадна манай улсын төрийн болон хувийн хэвшлийн энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг боловсон хүчин, судлаач эрдэмтэн, багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх тал дээр ихээхэн анхаарч бүхий л сургалтанд хамруулан оролцуулдаг билээ.
Төслийн эхний шатны онлайн сургалтыг 2014 оны 12 сарын 22-ны 15 цагт “Manned Space Flight and Chinese Space Station” сэдвийн хүрээнд Хятадын Сансар хиймэл дагуул, технологийн чиглэлээр тэргүүлэх Бейханг /Beihang/их сургуулийн профессор He Linshu онлайн лекцийгамжилттай уншлаа. Тус лекцийг уншиж дууссаны дараа гишүүн 8-н орны мэргэжилтнүүдээс өөрсдийн сонирхсон асуултуудыг тавьж улс орныхоо туршлага мэдлэгээ хуваалцсан сонирхолтой лекц байлаа. Манай орны төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын мэргэжилтнүүд, багш, судлаач, оюутан сурагчид оролцсон нь тус сургалтын ач холбогдлыг нэмэгдүүлсэн.
Сургалтанд ашиглагдсан материал бичлэг илтгэлүүдийг дараах холбоосоор татаж авна уу. http://www.apsco.int/apscotraining.rar
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2015/01/zow.pdf”]
Энэхүү лекц нь онлайнаар зохиогдож буй анхны лекц учраас интернетийн хурдаас шалтгаалан зарим нэгэн техникийн алдаа гарч байсныг эс тооцвол туршлага хуримтлуулахуйц сайхан лекц боллоо хэмээн сургалтанд хамрагсад сайшааж байлаа. Бидний зүгээс цаашид болох сургалтуудад тэдгээр жижиг алдааг засаж сайжруулах тал дээр нилээн анхааран ажиллах болно. АНДСХАБ-аас сургалтанд оролцсон нийт гишүүн орнуудаас агуулга, чанарыг сайжруулах үүднээс санал асуулга явуулсан нь давуу талыг бий болгов.
Иймээс тус сургалтанд хамрагдсан нийт хүмүүстээ ялангуяа Засгийн газрын тохируулагч агентлаг МТШХХГ, ШУТИС-ийн багш нартаа баярласан талархсанаа илэрхийлэх нь зүйтэй байх. Цаашид бид бүхэн улам их ойр хамтран ажиллана гэдэгт найдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж харна уу.
http://apsco.int/NewsOne.asp?ID=358
МУИС, ШУС, БУС, Газарзүйн тэнхим
АНДСХАБ /APSCO/, Боловсрол, сургалтын салбар төв