МУИС-ийн шувуу судлаачдын судалгааны үр дүнд Олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой газар нутаг нэгээр нэмэгдлээ

Share Button

МУИС-ийн  ШУС -ийн Биологийн тэнхимийн багш профессор С. Гомбобаатар, түүний хамтран зүтгэгчид болон Монголын шувуу судлалын нийгэмлэг(МШСН), Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам(БОНХАЖЯ), Зүүн Ази, Австрали-Азийн  нүүдлийн шувууны сүлжээ (ЗӨААНШС) олон улсын байгууллага хамтран Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур сумын нутагт орших Дашинчилэн цагаан нууранд сүүлийн 3 жил нүүдлийн шувуудын судалгааг амжилттай гүйцэтгэж, уг нуур нь  Зүүн Азийн хэмжээнд нүүдлийн шувуудад чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ. 

Screenshot 2014-12-17 15.53.55

Дээрх нуур нь ЗӨААНШСолон улсын байгууллагын шалгуурыг хангаж буйг манай судлаачид баталсан бөгөөд уг нуурыг олон улсын хэмжээнд бүртгэж байгааг баталгаажуулсан албан ёсны батламжийг Япон улсын Куширо хотод 2015 оны нэгдүгээр сарын 16-23-нд зохион байгуулагдсан Талуудын хуралдааны үед С.Гомбобаатар багшид гардуулсан юм.

Screenshot 2015-01-23 10.10.53
Хуралдааны тэргүүлэгч БНХАУ-ын БээжинОй судлалын их сургуулийн проф. Lei Guangchun С. Гомбобаатарт батламжийг гардуулж байгаа нь

Хээрийн судалгааны ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан МУИС-ийн шувуу судлалын магистрант, докторант, МШСН-ийн гишүүд, дэмжигчид, дэмжин ажилласан БОНХАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга (хуучин нэрээр) Д. Батболд, МУИС-ийн ШУС -ийн БТ-ийн хамт олон, санхүүгээр дэмжсэн Хонг Конгийн Олон улсын усны шувуу хамгаалах сангийн хамт олонд  судлаачид талархлаа илэрхийлж байна. 

Screenshot 2015-01-23 10.10.03
Хуралдаанд оролцсон 18 орны хамтран ажиллагч Талуудын төлөөлөгчид
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар