МУИС бүрэн тоноглогдсон “Ойн генетик, экофизиологийн лаборатори”-той боллоо

Share Button

ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин судлал, Химийн Инженерчлэлийн тэнхмийн багш доктор, профессор Н.Батхүүгийн санаачилгаар Ой судлаач бэлтгэдэг үндэсний хэмжээний цорын ганц хөтөлбөр болох Ойн үйлдвэрлэлийн технологи хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан лаборатори өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

IMG_6210

IMG_6189
доктор, профессор Н.Батхүү- Лабораторийн танилцуулгыг тавьж байгаа нь

IMG_6195

Ойн судлалын тэнхмийн багш нарын 34 м2  өрөөг сургуулийн төсвөөр засварлаж, санаачлагчийн бүрдүүлсэн 90 орчим сая төгрөгөөр БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их сургуулийн Хөдөө Аж Ахуйн Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 20 орчим нэр төрлийн 70 гаруй тоо хэмжээтэй багаж, тоног төхөөрөмжийг худалдан авч, БСШУЯ-ны 47 сая төгрөгний санхүүжилтийг тавилга, зарим нэр төрлийн төхөөрөмжийг авч суурилуулахад зарцуулж, нийт 160 сая орчим төгрөгний өртөг бүхий “Ойн генетик, экофизиологийн лаборатори” сургалт-судалгааны чухал бааз болох нь дамжиггүй юм. 

IMG_6203

IMG_6171

 МУИС-ийн Ой судлалын лаборатори нь анх 1963 онд ХААИС дээр үндэслэн байгуулагдаж, 1989 онд МУИС-д шилжиж ирнээс хойш сургалт, хичээл дадлагыг тасалдуулахгүй байх шаардлагаар бага хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байсан хэдий ч чанартай томоохон санхүүжилт хийгдээгүй байдаг.  Одоогоор бакалаврын түвшний 40 орчин, магистр докторын 20 гаруй суралцагчтай, Монгол орны Ойн салбарын тулгамдсан асуудлуудыг шинжлэн судлах үйлсэд хүчин зүтгэж байна. 

Тус лабораторид өнөөдрийг хүртэл гадаад хамтын ажиллагааны хүрээнд 10 төслийг хэрэгжүүлж өдгөө ч үргэлжилсээр байгаа билээ. Мөн ОУ-ын болон дотоодын мэргэжлийн сэтгүүлд, Үндэсний хэмжээний хурлын эмхэтгэлд нийт 50 гаруй бүтээлээ хэвлүүлж, бакалавр, магистр, докторын 9 ажлыг хамгаалуулж, 10 орчим бүтээл дээр ажиллаж байна. IMG_6212

Цаашид,

– ургамлын хийн солилцооны экологи, физиологийн судалгаа, ургамлын бүтээгдэхүүнт байдлын үнэлгээ

– Ойн биологийн олон янзын байдлын үнэлгээ, хамгаалал

– Ойн экосистемийн олон янз байдлын генетик үндэс

– Ойн генетик нөөцийн зохистой ашиглалт, хамгаалал

– Биотик болон абиотик хүчин зүйл, уур амьсгалын өөрчлөлтөд ой моддын дасан зохицох физиологи, хариу үйлчлэлийн судалгаа

– Ой үржүүлэг, селекцийн судалгаа

– Ойн нөхөн сэргээлтийн экофизиологи гэм мэт судалгааны ажлуудыг хийх боломж энэхүү лаборатори байгуулагдсанаар нээгдлээ. БНСУ-д докторын зэрэг хамгаалах үеэс төрөлх сургуульдаа хүчин чадал сайтай лаборатори байгуулах санааг олж, үүнийгээ ажил хэрэг болгон, зүтгэж өнөөдөр ийнхүү үр дүнгээ үзэж байгаа багш Н.Батхүү танд халуун талархал илэрхийлье. Та бүхний эрдмийн үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар