Сургалтын албаны мэргэжилтэн, зааварлагчдын дунд хэлэлцүүлэг семинар боллоо

Share Button

МУИС-ийн сургалтын албадын үйлчилгээг чирэгдэлгүй, хүнд сурталгүй, мэргэжилтэн зааварлагчийн ажлын уялдаа холбоо, харилцан орлох чадвар, мэргэжсэн байдлыг сайжруулах зорилгоор Сургалтын нэгдсэн алба, бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албаны мэргэжилтэн, зааварлагчид, оюутны төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэг семинар зохион байгууллаа. 

IMG_6339

Хэлэлцүүлгийн эхэнд ШУС, Социологи нийгмийн ажлын тэнхмийн багш Г.Түмэн, М.Батбаатар нар “Сургалтын албаны үйлчилгээ болон хэрэглэгчдийн сэтгэл ханамж” судалгааныхаа хэсгээс танилцуулсны дараагаар бүлэгт хуваагдаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

МУИС-ийн магистрант Ш.Цэндболд энэхүү цаг үеэ олсон сургалт-хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийлээд, “ШУС болон Хууль зүйн сургуулиудын сургалтын албаны ачааллыг бууруулах, зарим хичээлийн байрууд дээр сургалтын албаны үйл ажиллагааг хариуцсан хүнтэй больё, ТҮЦ машинаас тодорхойлолт авах нь өмнө нь хэрэгжиж байсан сургалтын албаны мэргэжилтнээс тамга даруулж авдаг байснаас 10 дахин үнэтэй тул аль алийг нь хэрэгжүүлж сонголттой болгоё” гэсэн саналуудыг 570 оюутан хамрагдсан судалгааны үр дүн дээр үндэслэн хэлэлцүүлэгт оруулжээ. Мөн түүнчлэн, сургалтын алба, оюутнууд хооронд бий болдог асуудал тухайлбал, мэргэжилтэн ажлын байран дээрээ байдаггүйгээс болж, үйлчилгээ удаашрах, Сиси-д дүн, мэдээлэл ороогүй, хичээллийн харьяаллаас үүдэлтэй давхцал бий болох зэрэг системтэй холбоотой асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэж чаддагүй, олон шат дамжлага үүсдэг гэсэн нийтлэг асуудлуудад бүлгүүд төвлөрч ярилцлаа. 

IMG_6315

IMG_6317

IMG_6321

Сургалтын албаны мэргэжилтнүүдийн хувьд боловсон хүчний тоо цөөн, ачаалал ихтэй ажилладаг, ялангуяа МУИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь харьяаллагддаг ШУС дээр. Төлбөрөө төлсөн оюутнууд дүнгээ авч чадахгүй болоод их бухимдалтай орж ирдэг. Гэтэл тэр дүнг засах эрх нэг л хүнд байдаг. Өөр хэн нэгэн орлож системд нэвтрэх боломжгүй. Их ачааллын үед оюутан бүр асуудал тоочин орж ирдэг. Тэр бүгдийг даруй шийдвэрлэх боломж, боловсон хүчин учир дутагдалтай байдгаас болж сургалтын албаны ажилтан, мэргэжилтнүүд хүнд сурталтай, ааш зан муутай гэсэн дам яриа байдаг талаар тэд ярьж байлаа.

Хэлэлцүүлэгт дээр дурдсан асуудлуудыг засаж залруулах, улмаар сайжруулах ямар арга зам, туршлага байгаа талаар санал солилцох, үйлчилгээний шинэ сонирхолтой, хүртээмжтэй ямар хэлбэрүүд байж болох талаар санал, санаачилгыг баг тус бүр дэвшүүлсэн байна. Ихэнх асуудал СИСИ системд буруу мэдээлэл оруулснаас үүдэлтэй бий болж байгааг бүлгүүдийн дэвшүүлсэн саналуудаас илэрхий байв. 

IMG_6350

IMG_6384

IMG_6391

Мэргэжилтэн зааварлагчид биенийгээ орлохын тулд их ачааллын үеэр СИСИ-д хандах эрхийг нээж өгөх зэргээр уян хатан болгох, хичээлийн хуваарь гаргадаг технологи хариуцсан мэргэжилтний ажлыг багаар гүйцэтгэдэг байх, оюутны хөтөлбөрийн тооноос хамаараад сургалтын албаны мэргэжилтний тоог дүйцүүлдэг болох, магистр, докторын асуудал, тэтгэлэг, гадаад оюутан хариуцсан мэргэжилтэнтэй болох, шаардлагатай үед оюутан цалинжуулж ажиллуулах, ТҮЦ машины тоог нэмэгдүүлэх, сургууль бүрт гаднаас ирсэн утасны дуудлагыг авч холбогдох нэгж, мэргэжилтэнтэй нь холбож өгдөг үйлчилгээг бий болгох зэрэг маш олон шинэлэг саналыг дэвшүүлэн тавьжээ. 

Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг нэгтэж, хэрэгжих боломжтойг нь даруй ажил хэрэг болгох юм. Цаашлаад МУИС-ийн сургалтын албаны үйлчилгээний чанар, чадавхийг сайжруулах, нөөцийг зөв хуваарилах, оновчтой үйлчилгээний төрлүүдийг нэмэгдүүлэхэд нэмэрлэх олон санал санаачилга энэ удаагийн хэлэлцүүлгээс гарсан байна. Нэг удаагийн семинар хийгээд зогсохгүй, тогтмол арга хэмжээ болгон зохион байгуулж байхаар болжээ. 

IMG_6310

IMG_6315

IMG_6331

IMG_6332

IMG_6355

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар