Бизнесийн сургууль, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Share Button

МУИС-ийн Бизнесийн сургууль нь Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо(МАОЭНХ)-той хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

???????????????????????????????

МАОЭНХ нь Монгол улсын нийт ажил олгогч эздийн эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийг хөгжүүлэх, ялангуяа хүний нөөцийн чадавхийг бий болгож хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. 

Уг гэрээнд зааснаар, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан залуучуудад хөдөлмөрийн харилцаа, бизнесийн харилцааны хүрээн дэх Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, холбогдох дүрэм, журмыг сурталчилан таниулах, мэдээ мэдээлэл хүргэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт болон холбогдох үйл ажиллагааг зохион байгуулах зэргээр хамтран ажиллахаар болж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар