МУИС-ийнхан Монголын нийгмийн өөрчлөлт, хандлагыг шинжин судалж, үр дүнг танилцууллаа

Share Button

МУИС-ийн нийгэм хүмүүнлэгийн ухааны 5 салбар тэнхмийн эрдэмтэн судлаачид, оюутан суралцагсдын оролцоотойгоор Монгол улсад анх удаа нийгмийн харилцааг цогц байдлаар шинжин судалсан судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн Ухааны салбар сургууль, Социологи, нийгмийн ажлын тэнхмээс “XXI ЗУУНЫ МОНГОЛЫН НИЙГЭМ: ХӨГЖИЛ, ӨӨРЧЛӨЛТ, ХАНДЛАГА” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. 

IMG_6512

Монгол Улсын хот, хөдөө, нийслэл аймгийн, бүх давхаргын 3000 орчим иргэнийг хамруулсан уг судалгааг тэдний нийгмийн бүтэц давхраажилт, хүн амын амьжиргаа, аж ахуй эрхлэлт, эдийн засгийн байдал, иргэдийн улс төрийн үзэл бодол, оюун сэтгэлгээ, шашин шүтлэгийн байдал, нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн амьдралын чанар, хэв маяг нэг жилийн дотор хэрхэн өөрчлөгдөж буйг 2013, 2014 онуудад явуулж, үр дүнг нэгтгэн, харьцуулсан байна. 

IMG_6498

IMG_6529

IMG_6510

 МУИС-ийн эрдэмтэн, багш нар уг судалгааны үр дүнг “Монголчуудын улс төрийн үзэл бодол, сэтгэлгээний хүрээнд гарсан өөрчлөлт”, Монголын нийгмийн давхраажлын өнөөгийн төлөв байдал, өөрчлөлт”, “Монголын малчдын ирээдүй”, “Монголдахь нийтийн сайн сайхны төр ба олон нийтийн санаа бодол”, “Монголчуудын шашин шүтлэгийн байдал”, “Ганцаардал болон ганцаардлын айдас нийгэм, сэтгэлзүйн үзэгдэл болох нь”, “Өнөөгийн Монголчуудын амьдралын чанарт нөлөөлж буй зарим хүчин зүйлийн шинжилгээ”, “Орчин үеийн Монголчуудын айдсын асуудал”, “Овог, ястан, угсаатан, үндэстний ижилсэл”, “Хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшлийн асуудалд” гэсэн сэдвүүдэд хуваан үзэж, тус бүр илтгэл тавин, хэлэлцүүлсэн юм.

Судалгааны товч үр дүнг эндээс үзэх боломжтой. 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар