МУИС-ийн Байгалийн ухааны сургалтын нэгдсэн лабораторид БЭЛАС-ийн 11 дүгээр ангийн 142 сурагчийг хамруулсан Биологийн дадлага хичээлийг МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш доктор Ж.Баярмаа, БЭЛАС-ийн биологийн багш З.Батсайхан, Ё.Даваасүрэн нарын хамтаар удирдан явууллаа.
МУИС-ийн эрдэмтэн, багш нарын эрдэм шинжилгээний судалгаагаа явуулдаг байгалийн ухааны лабораторид Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангийн сурагчдын дадлага хичээлийг явуулж эхэлснээр онолыг дадлагатай нь хослуулж, бодит мэдлэгийг өөрөөр нь бүтээлгэж, шинжлэх ухаанч сэтгэлгээг багаас нь төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.