БНМАУ-ын удирдагч, профессор Ж.Батмөнхийн хувийн цуглуулга дахь 1000 номыг төрөлх сургуульд нь хандивлалаа

Share Button

Өнөөдөр Бизнесийн сургуулийн номын санг БНМАУ-ын Ерөнхий сайд, МУИС-ийн захирал асан Жамбын Батмөнхийн алдраар дуурсагдах ёслолын арга хэмжээнд гэргий А.Дариймаа нь хүрэлцэн ирж, ханийнхаа хувийн цуглуулга дахь 1000 номыг төрөлх сургуулийнх нь оюутнуудын мэдэлд шилжүүлсэн, түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж өнгөрлөө. 

IMG_7434

Бизнесийн сургуулийн номын сан нь 1997 онд Оюутны бие даан суралцах төв гэсэн нэрээр,  600 гаруй номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 70000 болтлоо баяжиж 5 уншлагын танхимд Монголын нийгмийн хөгжилд түлхэц болж чадах шинэ цагийн номын сангийн орчин, үйлчилгээг нэвтрүүлээд байна.  

Жамбын Батмөнх нь 1945 онд дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн 2 жилийн бэлтгэл ангид элсэн орж, 1947-1951 онд ЭЗ-ийн сургуулийг дүүргэжээ. 1951-1958 онд (25-32 нас) Монгол Улсын Их Сургууль, Улсын багшийн дээд Сургууль, МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш, орлогч захирлаар ажиллаж байгаад ЗХУ-ын коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид 4 жил суралцаж, эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байдаг. 

Төгсөж ирснийхээ дараа Эдийн засгийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан үүргээс МУИС-ийн захирал хүртэл дэвшиж, МУ-ын Ерөнхий сайдаар сонгогдох хүртлээ дээд боловсролын хөгжилд бие, сэтгэлээрээ зүтгэсэн эрдэмтэн, профессор хүн байв.  48157_90264

 1990 оны 3 сард Ардчилсан Холбоо байгуулагдаж, Ж.Батмөнхөөр удирдуулсан Улс төрийн товчоог огцрохыг шаардан жагсаж, өлсгөлөн зарласан эгзэгтэй мөчид Монгол улсын тайван амгалан байдлыг эрхэмлэн Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй хэмээн ажлаа хүлээлгэн өгч Ардчиллыг тайван замд хөтлөн оруулсан энэ их ухаан нь 30 жилийн турш их сургууль хүрэх замаасаа хазайгаагүйнх бизээ.  

1997 онд тэрээр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, түүний гавьяаг нь мөнхжүүлэхээр МУИС-ийн ЭЗДС(Бизнесийн сургууль)-ийн өмнөх талбайг түүний нэрэмжит болгон, гэрэлт хөшөөг нь босгосон түүхтэй. 8

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар