Дэлхийн “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тохиолдуулан МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, МУИС-ийн эмнэлэг, МУИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клубээс Халдварт өвчин судлалын үндэсний төв, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран 2025 оны 12 дугаар сарын 1-ний өдөр “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн өдөрлөг” зохион байгуулна.
Өдөрлөгийн хүрээнд МУИС-ийн хичээлийн II байрны 2 давхарт 10:00-15:00 цагийн хооронд ХӨСҮТ-өөс тест оношилгоо үнэ төлбөргүй хийгдэж, суралцагчдад эрсдэлээс сэргийлэх, бүтээгдэхүүн тараах юм.

Мөн тус өдрийн 16:00-17:00 цагийн хооронд Багш, оюутны хөгжлийн төвийн 502 тоотод Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн “ДОХ, ХДХВ, БЗДХ-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх” сургалт мэдээлэл хийх үйл ажиллагааг тус тус зохион байгуулна.
Оюутан суралцагчид та бүхнийг өдөрлөгт хүрэлцэн ирж, идэвхтэй хамрагдахыг урьж байна.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

