МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн докторант Сандагдоржийн Бэлгүүнзаяа “Монголын телевизийн хөрөг нэвтрүүлэг: уламжлал ба шинэчлэл” /уран чадварын судалгаа/ сэдвээр сэтгүүл зүйн доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална.
Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагт МУИС-ийн Хичээлийн 2-р байрны 220 тоот танхимд болно.
Сэтгүүл зүйгээр докторын зэрэг хамгаалуулах Дэд зөвлөл

