“Хүрээлэн буй орчин ба хотжилт -2025 ” үйл ажиллагаа эхэллээ

Share Button

МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулиас жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН БА ХОТЖИЛТ – 2025” арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 12 сарын 05-ны өдөр хүртэл 5 өдрийн хугацаанд болно.

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН БА ХОТЖИЛТ – 2025” уулзалт арга хэмжээг анх 2019 онд зохион байгуулж, түүнээс хойш 7 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний зорилго нь олон нийтэд, салбарын мэргэжилтэн судлаач болон оюутан сурагчдыг холбож өнөө үед хүрээлэн буй орчин, хотжилтод тулгамдаж буй асуудлыг ойлгуулах, шинжлэх ухааны шинэлэг мэдлэг, арга зүйг танилцуулах, мэргэжлийн онцлогийг танин мэдүүлэх, сурталчлахад оршино.

Энэ жилийн зөвлөлдөх уулзалтыг МУИС-ийн Инженер, Технологийн Сургуультай хамтран Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, MCS Кока Кола, Монголын Уул Уурхай Үндэсний Ассоциаци, Ти Эм Эл Пластик, Хаанзаа сервис ХХК, Паблик Лаб Монголиа ТББ нар дэмжин зохион байгуулж байна.

“Хүрээлэн буй орчин бах хотжилт- 2025” арга хэмжээг нээж, МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулийн захирал Ч.Сономдагва, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар үг хэллээ.

 

Арга хэмжээг “Хүрээлэн буй орчны усны асуудлууд”, “Хог хаягдал, хот, ногоон технологи”, “Хот ба агаарын бохирдол”, “Ой ба ногоон байгууламж”, “Хот ба хөрс, Хаалтын үйл ажиллагаа” гэсэн 5 сэдвийн хүрээнд 5 өдөр зохион байгуулж, байгаль орчны салбарын байгууллагын 6 зочин илтгэгч танилцуулга хийнэ. Мөн нийт оролцогчдын дунд асуулт хариулт, санал хэлэлцүүлэг явуулж, бүх талууд асуудал ба шийдлийг дэвшүүлэх юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар