NUM FORUM 2025 – “Асуудал ба Шийдэл” хэлэлцүүлэг боллоо

Share Button

МУИС-ийн Оюутны Холбоо, Оюутны Конгрессоос санаачлан зохион байгуулсан NUM FORUM 2025 арга хэмжээний хүрээнд “Асуудал ба Шийдэл” хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 303 тоот танхимд амжилттай болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлгийн үеэр сургалт, судалгаа, хөтөлбөр, орчин нөхцөл болон оюутны хөгжлийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг хөндөн ярилцаж, боломжит шийдлийг хамтдаа эрэлхийлсэн юм. Мөн оюутнууд асуулт, санал бодлоо нээлттэй илэрхийлж, удирдлагуудаас бодитой, шууд тайлбар хариулт авсан нь арга хэмжээний онцлог байв.

Хэлэлцүүлэгт оролцсон төлөөллүүд:

  • МУИС-ийн Сургалт, Оюутны хөгжил эрхэлсэн проректор Д. Заяабаатар
  • Оюутны хөгжлийн газар — дарга Б. Цэцэнцолмон
  • Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар — дарга С. Булгантамир болон холбогдох мэргэжилтнүүд
  • Цахим шилжилтийн газрын мэргэжилтнүүд
  • Хангамж, үйлчилгээний газар — дарга З. Баярбаатар
  • Номын сан — захирал Г. Цэрэн
  • Ахлах мэргэжилтэн Л. Чинзориг
  • Ахлах мэргэжилтэн /Оюутны үйлчилгээ/ Х. Туяацэцэг
  • Мэргэжилтэн /Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжих үйлчилгээ/ Н. Алтанзул
  • Мэргэжилтэн /Оюутны хөгжил/ А. Пагамсүрэн

Хэлэлцүүлгийн явцад сургалтын чанар, хичээл сонголтын хүртээмж, кампусын орчны сайжруулалт, үйлчилгээний үйл явц зэрэг олон талт асуудлуудыг хөндөн ярилцаж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг тодорхойллоо. Мөн удирдлагууд асуудал бүрт чиглэсэн шийдлийн санал танилцуулж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээ илэрхийлсэн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар