Гавьяат багш Д.Цэвэгмидийн дурсгалын самбарыг МУИС-ийн хананд байршууллаа

Share Button

МУ-ын анхны гавьяат багш, нэрт зохиолч Д.Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж, НҮБ-ын 1961 оны аравдугаар сарын 27-ны 16-р хурлын индэр дээрээс эх орон, ард түмнээ төлөөлөн үг хэлж, БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн орноор элсүүлсэн түүхэн гавьяаг нь үеийн үедээ дурсан санаг хэмээн түүний гэгээн дүрийг товойлгон дүрсэлсэн самбарыг өнөөдөр МУИС-ийн Хичээлийн Төв байрын гадна хананд ёслол хүндэтгэлтэйгээр байршууллаа.

zow

Дорнод аймгийн Баяндун суманд өдгөөгөөс 100 жилийн өмнө иргэн Дондогийн гэр бүлд мэндэлсэн бяцхан хүү эрийн цээнд хүрч, эрдэм номд хичээнгүйлэн шамдах болсноор хойч үедээ мөнхөд дурсагдах их үйл үүджээ. Монголын төр, оршин тогтнолд чухал үүрэгтэй оролцсон олон аавын хөвгүүд МУИС-ийн босгоор алхан орж, улмаар эрдмийн мөрөөр замнан, их сургуультай ган мэт холбогдсон ижил хувь зохиол цөөнгүйг нэрлэж болно. 

PicMonkey Collage

Д.Цэвэгмид нь 1953-1957 онд МУИС-ийн ректор, 1960-1962 онд Гадаад явдлын яамны орлогч сайд, 1962-1967 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа бүрэн эрхт элчин сайд, 1967-1969 онд дахин МУИС-ийн ректор, мөн 1962-1972 онд Ардын Их Хурлын дарга, 1972-1987 онд СнЗ-ийн орлогч дарга бөгөөд Соёлын яамны сайдын албыг хашиж байв. 

Түүний талаарх зарим баримтыг сөхвөл, Москва хотод “Сравнительный эколого-морфологический анализ организаций пищух Монголий”/1950/ сэдвээр Биологийн ухааны дэд эрдэмтний зэргийг хамгаалсан бөгөөд “Үхэр оготно ба туулайн жишил анатомын судалгааг анхлан хийж анх үхэр, оготно, туулай хоёр угаас нэг гаралтай ч дэлхийн мөстлөгийн нөлөөгөөр амьдралын өөр өөр орчинд дасан зохицож хоёр өөр амьтан болсныг нотолжээ. Энэ нь дэлхийн биологийн шинжлэх ухааны салбарт цоо шинэ нээлт болжээ. Энэ мэтчилэн Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт эрдэмтэн судлаач болоод зохиолч, багшийн хувиар хийж бүтээснийг нь тоочиж үл барах тул гавьяат багш, байгалийн ухааны доктор, профессор, Москвагийн Их Сургууль, Германы Гумбольдтын Их сургуулийн хүндэт профессор(1972) цол, эрдмийн зэргийг нь дурдахад барагцаалах буйзаа.

Ойг өнөөдрийн Гадаад Хэргийн Яамны “Мутрын түшээ” танхимд “Д.Цэвэгмидийн амьдрал, уран бүтээл” сэдэвт фото үзэсгэлэн, Эрдэм шинжилгээний хурал, “Хүндэтгэлийн арга хэмжээ”-ээс гадна хөдөө орон нутагт тэмдэглэн, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Ёслолын үеэр

IMG_9874

IMG_8280

Untitled-1

IMG_8276

IMG_9881

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар