Төгсөх ангийн оюутнууд анхаарлаа хандуулаарай

Share Button

МУИС нь оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах зорилго дор томоохон ажлуудыг эхлүүлээд байна. Оюутнууд та бүхэн, ялангуяа амьдралд хөл тавих эгзэгтэй агшин тулж ирсэн төгсөх ангийн оюутнууд энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

jobs

 ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ 

МУИС-ийн Сургалтын нэгдсэн албанаас Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах чиг үүргийнхээ хүрээнд хэд хэдэн компани, төрийн бус байгууллага болон МУИС-ийг дэмжигч залуустай хамтран ажиллахаар боллоо. Дэлгэрүүлбэл, 

  1. Таван богд групптэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд талууд дараах байдлаар хамтран ажиллана. 
    • Оюутны цалинтай дадлага. МУИС-ийн 2-4 дүгээр түвшний 3,0-с дээш голч дүнтэй, амжилттай суралцаж буй оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийлгэх боломжоор хангах,
    • МУИС-ийн оюутан, суралцагчдын хичээлээс гадуур хөдөлмөр эрхлэх боломжийг нь дэмжиж, ажлын туршлага харгалзалгүйгээр судалгааны болон цагийн ажлын байранд зуучлах, мэдээлэл хүргэх
    • Ажлын сонгон шалгаруулалтын шаардлагад бүрэн нийцсэн (онолын мэдлэг, ур чадварын шаардлага хангасан) МУИС-ийг төгсөгчдөөр хүний нөөцөө бүрдүүлэх,
    • “Таван Богд Групп”-ийн нэрэмжит өдөрлөг, уузалтаар мэргэшсэн туршлагатай мэргэжилтэн болон хүний нөөцийн мэргэжилтнүүдээр удирдуулсан  лекц, семинар, сургалт зохион байгуулна.
  1. Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран ажиллах санамж бичиг
    • МУИС-ийн оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр зуучлалын үйлчилгээ, хөдөлмөрийн яармаг, өдөрлөг, сургалт зөвлөгөө өгөх ажлыг хамтран зохион байгуулах,
    • Бүрэлдэхүүн сургуулийн оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгч салбарын мэдээ мэдээллээр тогтмол хангах
    • МУИС-ийн төгсөх ангийн оюутнуудад зориулж “Хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх”  сургалтыг бүлгийн зохион байгуулалтаар явуулах, ажлын байранд зуучлах,
    • Цагийн ажил хийх сонирхолтой МУИС-ийн оюутан залуусыг бүртгэлжүүлэн цагийн ажлын байранд зуучлах үйлчилгээг тогтмол үзүүлнэ
    • Бүтээн байгуулалтын салбарт ажиллах сонирхолтой оюутнуудыг бригадын зохион байгуулалтад оруулан, сургаж бэлтгээд түр хугацааны ажлын байраар хангана. 
  1. МУИС-ийг дэмжигч залуучуудтай хамтран ажиллах
    • Мэргэжлээ яаж зөв сонгох вэ? Мэргэжил сурталчилах ажлыг хуваарийн дагуу хамтран зохион байгуулах,
    • Хөдөлмөрийн зах зээл буюу ажил олгогчдын талаар танилцуулга, уулзалтуудыг тус тус хийнэ.

МУИС, ЗХТБ-ийн хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль бүр дээр Оюутны хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион явууллаа. Цаашид төгсөх ангийн оюутнууддаа хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдсэн боловсон хүчин болоход чиглэсэн сургалтуудыг төлөвлөгөөний дагуу бүрэлдэхүүн сургууль бүр дээр дараах хуваарийн дагуу хийхээр тогтлоо. Уг сургалтыг Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх зэрэгтэй багш Б.Бэлгүтэй удирдан явуулна. 

Үйл ажиллагааны хуваарь

Page2

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар