СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Share Button

МУИС-ийн оюутан, залуусын анхааралд

Өмнө нь дарагдсан улаан бурхан өвчин дахин эрчээ аван дэгдэж, бага насны хүүхдүүдээс гадна сурагч оюутнууд ч ихээр өртөж байгаа тул Та бүхэн өөрсөддөө болон бусдадаа анхаарал тавин улаан бурхан өвчнөөс сэргийлэх арга хэмжээг заавал авахыг анхааруулж байна.

 Энэхүү өвчний нууц хугацаа 9-14 хоногт үргэлжилнэ. Хамгийн богино хугацаа 7 хоног, дундаж нь 16-18. Хамгийн эхний шинж тэмдэг өндөр халуунтай байх, бөгөөд мөн сульдах, толгой өвдөх, хоолны дур буурах гэх мэтээр илэрнэ.

Улаан бурхны вирус нь агаар дуслын замаар мөн зарим тохиолдолд нүдний салстаар халдварладаг байна. Нэг удаа өвчилсөн бол хүний биед дархлаа суун дахин өвчлөхгүй. Өвчний вирус нь гадаад орчинд тэсвэр муутай бөгөөд нарны туяа, ариутгалын бодист шууд үхдэг.

Энэхүү өвчнөөр оюутнууд маш ихээр өвчилсөн байгаа тул та бүхэн анхаарал болгоомжтой байж энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Шинж тэмдэг: 

– Халуурах

– Нүд улайх, нуухтах, нулимс гоожих

– Нүүр хөөнгөтөж хавагнана

– Ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илэрнэ

– Уур уцаартай

– Нойр хямрана

– Хоолонд муу болно

– Бие суларч сульдана

– Дунд чих өрэвсэнэ

– Хоолой сөөнө

Тууралт:

Тууралт нь нүдний салст болон хэлэнд эхэлж гарна. Эхний 1-3 хоногт нүүр, толгой, чихний ар, хүзүүгээр тууралт гарна. Дараагийн 4-6 хоногт цээжин бие, гар, нуруу гэдсээр туурна.

Урьдчилан сэргийлэлт:

– Нойтон цэвэрлэгээ сайн хийх

– Агааржуулалт сайн хийх

– Гарын ариун цэврийг сайтар сахиж, санитол хэрэглэх

– Өдөр бүр нойтон цэвэрлэгээ тогтмол хийх

Дээрх урьдчилан сэргийлэх арга хэмжээг та заавал анхааралдаа аваарай. Хэрэв таньд болон таны найз нөхөд гэр бүлийнхэнд улаан бурханы шинж тэмдэг илэрвэл даруй өрхийн эсвэл ойрхон байгаа эмнэлэгт очихыг зөвлөж байна!

МУИС-ийн ЗАХИРГАА