Зочин профессор Маrtin Pfeiffer МУИС-ийн Хүндэт доктор болжээ

Share Button

Манай орны сургалт, эрдэм шинжилгээний салбарт 1997 оноос хойш санаачилгатай, үр бүтээлтэй ажиллаж байгааг үнэлэн, эх орондоо буцах гэж байгааг нь тохиолдуулан 2015 оны 5 дугаар сарын 20-нд ХБНГУ-ын зочин профессор Мартин Пфайфферт ШУС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр МУИС-ийн  Хүндэт доктор цол олголоо. Хүндэт доктор цол олгох арга хэмжээнд ХБНГУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн, Германы Эрдмийн Солилцооны Албаны зохицуулагчид, Герман-Монголын Ашигт Малтмал, Технологийн дээд сургуулийн албаны хүмүүс болон МУИС-ийн албаны хүмүүс, Биологийн тэнхимийн багш нар, Экологийн хөтөлбөлийн суралцагчид оролцсон бөгөөд Хүндэт доктор цол хүртсэн Мартин Пфайффер “Монголд судалгаа хийсэн таван жил-судалгааны үр дүнгүүд” сэдвээр илтгэл уншсан нь оролцогчдын анхаарлыг ихэд татсан сонирхолтой илтгэл боллоо.

Screenshot 2015-05-25 10.13.11

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн (ШУС) Биологийн Тэнхимийн зочин профессор Мартин Пфайффер нь 2010 оноос эхлэн Германы Эрдэм Солилцооны Нийгэмлэгийн (DAAD)-ын тэтгэлгээр тус сургуулийн Экологийн тэнхим, одоогийн Экологийн хөтөлбөрт зочин профессороор ажиллаж байгаа билээ. Ажиллах хугацаандаа тус тэнхимээс заагдаж буй бүхий л шатны сургалтад оролцож, “Популяцын экологи”, “Бүлгэмдлийн экологи”, “Экологи, эволюцын судалгааны семинар”, “Биологийн олон янз байдлын анализ”, “Нөхөн сэргээлтийн экологи”, “Популяцын анализ ба менежмент”, “Экологийн өгөгдлийн сангийн менежмент” зэрэг бакалавр, магистр, докторын хичээлийг онол, аргазүйн өндөр түвшинд Англи хэлээр хичээл зааж ирсэн. Тэрээр МУИС-д төдийгүй ХБНГУ-д суралцаж буй бакалавр, магистр, докторын оюутны дипломын болон диссертацын судалгааны ажлыг удирдан санаачилгатай ажиллаж буй манай хамт олны шилдэг багш нарын нэг юм. Түүний удирдсан бакалавр, магистр, докторын судалгааны ажлууд нь эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлэгддэг нь түүний ажлын түвшин, ажилдаа хандаж буй хандлагыг харуулдаг хэмээн бид дүгнэдэг. Тэрээр Экологийн хөтөлбөрт бүрэн ачаалалтай ажиллахын зэрэгцээ МУИС-ийн Орчин судлалын олон улсын магистрын хөтөлбөрийг хариуцан ажиллаж, магистрантурын хичээл зааж байгаа. Түүнчлэн, Пфайффер нь Германы Эрдэм Солилцооны Нийгэмлэгийн тэтгэлэгт хөтөлбөрөөр ахисан түвшинд суралцагсдыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, Германд улсад сургах ажлыг гардан гүйцэтгэж ирснээр Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ. Доктор Мартин Пфайффер МУИС-д ажиллах хугацаандаа хэд хэдэн судалгааны төсөл хэрэгжүүлсэн. Үүний дотор, “Монгол орны хар цохын генетик олон янз байдлын судалгаа”, “Монгол орны усны чанарын судалгаа”, “Богд хан уулын дархан цаазат газарт хүний үйл ажиллагааны үзүүлэх нөлөө”, “Борнео-гийн өндөрлөг нутгийн шоргоолж”, “www.antbase.net – ангилал зүйн судалгааны өгөгдлийн сан” зэрэг Германы Судалгааны Нийгэмлэг, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг зэрэг байгууллагаас санхүүжилттэй төслүүдийг хэрэгжүүлсэн. Мөн МУИС-д доктор Б.Болдгивийн хамт “Молекул экологийн лаборатори”-ийг Германы Эрдэм Солилцооны Нийгэмлэгийн санхүүжилтээр 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан нь одоо ашиглагдаж, судалгааны анхны үр дүнгүүдийг гаргаж эхлээд байна.МУИС-д ажилласан цагаасаа эхлэн олон улсын мэргэжлийн сэтгүүлд тус тэнхимийн хаягаар бүтээлээ нийтлүүлж байгаа нь байгууллагын эрдэм шинжилгээний ажилд оруулж буй жинтэй хувь нэмэр мөн. Олон улсын мэргэжлийн нийгэмлэгүүдэд хамаарагддаг, олон улсын мэргэжлийн (Asian Myrmecology) сэтгүүлийн ерөнхий редактораар ажилладаг, багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх онол, арга зүйн өндөр мэдлэг, дадлага чадвар, арга барилтай чадварлаг мэргэжилтэн юм.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар