Байгалийн түүхийн музейтэй хамтран ажиллана

Share Button

Сургалт, судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг болон Байгалийн түүхийн музейн захирал Н.Манчук нар гарын үсэг зурж, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав.

Уг гарын үсэг зурах үйл ажиллагаанд МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Байгалийн түүхийн музейн Үзүүллэг, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга О.Соронзонболд нар оролцлоо.

Санамж бичгийн хүрээнд талууд шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр түгээх, үзүүллэг, дэглэлтийн чиглэлээр зөвлөх, дижитал орчинд суурилсан контент бүтээх, хамтарсан судалгааны үр дүнг боловсролын үйл ажиллагаанд бодитоор нэвтрүүлэх, мэдлэг, туршлага солилцох, багш, судлаач, оюутнуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Дараах тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  • Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • Эрдэм шинжилгээний хурал болон хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах;
  • Судлаачдын туршлага солилцоо, оюутны дадлага, сургалт зохион байгуулах;
  • Байгаль орчин, шинжлэх ухааны боловсролыг дэмжих дижитал контент бүтээгдэхүүн гаргах, зөвлөх зэрэг болно.

Энэхүү хамтын ажиллагаа нь их сургууль болон шинжлэх ухааны байгууллагын мэргэжлийн оролцоо, хамтын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан боловсрол, нийгэмд мэдлэг түгээх шинэ хандлагыг бий болгоход чухал ач холбогдолтой алхам болно.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар