Тэтгэлгийг докторын сургалтанд элсэж, суралцвал зохих хугацаандаа тасралтгүй суралцаж, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг судалж, судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцож, диссертацийн судалгаагаа хийж буй суралцагчид нэг удаа олгох бөгөөд сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр, шууд бусаар олгоно
Энэ журам гарахаас өмнө төлөгдсөн сургалтын төлбөрийг нөхөн хөнгөлөхгүй. “Монгол улсын их сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-ын 3-аар хавсралт болох “Докторын сургалтанд суралцаж буй МУИС-ийн багшид тэтгэлэг олгох журам”-ыг эндээс үзнэ үү.
https://sisi.num.edu.mn/files/merged_document_3.pdf
ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО:
“МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 3.3-р заалтыг хэрэгжүүлэх, МУИС-д үндсэн багшаар ажиллаж, тус сургуулийн докторын сургалтанд амжилттай суралцаж буй багшийг дэмжих, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх
ТЭТГЭЛЭГИЙН БОЛЗОЛ:
- Докторын сургалтанд элсэн 3-аас доошгүй улирал, 6 жилээс илүүгүй хугацаагаар суралцаж байгаа МУИС-ийн үндсэн багш
- Суралцагч судалбал зохих мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг судалж багц цагаа бүрэн биелүүлсэн байх
- Суралцагч мэргэжлийн судалгааны семинарт тогтмол оролцож, диссертацийн судалгаагаа идэвхитэй хийдэг байх
НЭР ДЭВШҮҮЛЭХ:
Тэтгэлэгт тухайн суралцагчийн судалгааны ажлын удирдагч профессор багш нэр дэвшүүлнэ.
Нэр дэвшигчдийг тэтгэлэгт хамруулах асуудлыг мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж дүгнэлт гарган, шаардлага хангасан тохиолдолд холбогдох бичиг баримтыг /журмын 2.1-д заасан болзлыг хангасан гэдгийг гэрчлэх/ хурлын тэмдэглэл, шийдвэрийн хамт Сургалтын нэгдсэн албанд хүргүүлнэ.
Тэтгэлэг олгох асуудлыг МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, захирлын тушаалаар баталгаажуулна.
ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:
Тэтгэлгийн хэмжээ докторын түвшний сургалтын эрдэм шинжилгээний ажлын 18 багц цаг болон диссертацийн судалгааны 12 багц цагийн төлбөрөөс хэтрэхгүй буюу докторын сургалтын нийт төлбөрийн 50 хувиас илүүгүй байна.
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлт /эрдэм шинжилгээний ажлын багц эсвэл диссертацийн судалгааны ажлын төлбөрөөс хөнгөлөх тухай /
- Баталгаажсан дүнгийн тодорхойлолт /СиСи системээс гарган баталгаажуулна/
- Нэр дэвшигчдийг тэтгэлэгт хамруулах асуудлыг мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дүгнэлт, хурлын тэмдэглэл /журмын 2.1-д заасан болзлыг хангасан гэдгийг нотлох бичиг баримтын хуулбарын хамт/
БИЧИГ БАРИМТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2015 оны 10 сарын 01-ний өдрийн 15:00 цаг
Хүлээн авах газар: Хичээлийн 1-р байр 219 тоот өрөө
https://sisi.num.edu.mn/files/merged_document_3.pdf