МАПРЯЛ-ын XIII Их хуралд оролцлоо

Share Button

Испани улсын Гранада хотод энэ оны 9-р сард болсон “Русский язык и литература в пространстсве мировой культуры” сэдэвт олон улсын орос хэл-утга зохиолын багш нарын Холбооны (МАПРЯЛ) XIII Их хуралд  ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхимийн багш проф.Ц.Саранцацрал (Sc.D), проф.Ш.Туяа (Ph.D) нар амжилттай оролцоод ирлээ. Проф.Ш.Туяа “Функционирование русского языка в сегодняшней Монголии” сэдвээр илтгэл, проф.Ц.Саранцацрал “Перевод как средство межкультурного взаимопонимания, предмет изучения и обучения” салбар хуралдааныг удирдаж, “Преподавание РКИ в контексте Болонского процесса” дугуй ширээний хуралд “Роль, статус и спрос русского языка в Монголии” сэдвээр мэдээлэл, “ Некоторые наблюдения над текстом Венской конвенции о дипломатических отношениях (в сопоставлении русского с монгольским) сэдвээр илтгэл тус тус тавьж хэлэлцүүлэв.

20150916_172711

 Их хуралд 600 гаруй орны  1200 орчим багш, хэл, уран зохиол судлаач, заах арга зүйч, боловсролын бүхий л шатны удирдлага, төр засаг болон ТББ-ын төлөөлөл оролцсон аж.  Орос хэл: нийгмийн хэлшинжлэл, толь зүй, интернет орон зай дахь орос хэл, зэрэгцүүлсэн хэл шинжлэл, орчуулга зүй, даяаршилын үе дэх орос соёл, утга зохиол, сурган заах арга зүй г.м. 14 чиглэлээр хуралдаж, 8 дугуй ширээний хуралдаан болсон байна.

МАПРЯЛ-ын ерөнхийлөгч Л.А.Вербицкая нэгдсэн хуралдаан дээр тавьсан үндсэн илтгэлдээ: дэлхийд орос хэлний эзлэх байр суурь, олон орны судалгааны төвүүдийн орос хэлний талаархи дүн, “Орос хэл” зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, орос хэлний багш нарын үндэсний холбоод, орос хэлийг дэмждэг оросын байгууллагуудын үйл ажиллагааны талаар ярьж танилцуулав.

Судалгааны төвүүдийн мэдээллээр дэлхийн хүн амын 200-300 сая нь орос хэл эзэмшсэн,  сүүлийн жилүүдэд орос хэл дээрхи мэдээллийн нөөц 2,7 дахин нэмэгдсэн, хилийн чанадад орос хэл соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд оролцогчдын тоо 6 дахин өссөн байна.

IMG_4140

МАПРЯЛ нь ЮНЕСКО-гийн статустай бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх “Русский мир” сан, Оросын Боловсролын Академи, ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яамны харъяа ТУХН, хилийн чанад дахь эх орон нэгтнүүдийн асуудал эрхэлсэн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны Холбооны агентлаг-Россотрудничество, Олон улсын амьд хэлний багш нарын холбоо-FIPL(Federation international des professeurs de langues vivantes) зэрэг байгууллагуудтай хамтран ажилладаг.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар