МУИС болон Чуннам Үндэсний их сургууль (ЧҮИС)-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын солилцооны хөтөлбөрт Солонгос улсын Засгийн газрын тэтгэлэгтэй суралцахыг урьж байна.
Солонгосын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд дор дурдсан тэтгэлгийг Чуннам Үндэсний их сургуульд солилцооны хөтөлбөрөөр нэг улирал суралцах оюутнуудад 4 сарын турш (2026 оны хавар: 3-6 сард) олгох юм. Үүнд:
1 жил буюу 2 улирал суралцах хүсэлтэй оюутнууд энэ тэтгэлэгт хамрагдах боломжтой бөгөөд зөвхөн 4 сарын хугацаанд тэтгэлэг авах боломжтой.
Жич: Тэтгэлгийн хүрээнд 1 улирал сурах бол 2 талын нислэгийн зардал, 2 улирал суралцах бол 1 талын нислэгийн зардал олгоно.
Тэтгэлгийн хэмжээ
- Сургалтын төлбөрөөс чөлөөлнө
- Онгоцны билет (нислэгийн билетийн баримтыг өгөх бөгөөд зардлын дээд хязгаар заана)
- Сар тутмын тэтгэлэг /630,000 вон х 4 сар/
- Тэтгэлэг хүлээн авсан суралцагч БНСУ-ын Үндэсний эрүүл мэндийн даатгал төлнө (сарын 140,000 вон орчим)
Тэтгэлгийн үйл явц болон хугацааны мэдээлэл
- МУИС-иас нэр дэвшүүлж, ЧҮИС-ийн өргөдөл бөглөн зохих материалуудыг ирүүлэх хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 16
- 1-р шатанд ЧҮИС-ийн сонгон шалгаруулалтын үр дүнг зарлах хугацаа: 2026 оны 12 дугаар сар сарын 24
- Солонгос улсын Олон улсын боловсролын үндэсний институт /NIIED/-ээс сонгон шалгаруулалтын эцсийн шатны үр дүнг зарлах хугацаа: 2026 оны 01 дүгээр сарын 16
Солонгос Улсын засгийн газрын тэтгэлэгт хүсэлт гаргасан оюутнууд тэтгэлэг авч чадаагүй тохиолдолд МУИС болон ЧҮИС-ийн хооронд байгуулсан гэрээний дагуу солилцооны хөтөлбөрт хамрагдан суралцах боломжтой ба энэ тохиолдолд зөвхөн сургалтын төлбөрөөс чөлөөлнө.
2026 оны хаврын улирлын солилцооны хөтөлбөрт нийт 5 оюутан хамрагдах боломжтой.
Жич: Тэтгэлэгт хүсэлт гаргасан оюутнууд тэтгэлэг авч чадаагүй тохиолдолд солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ цуцалж болно.
Шаардлага
- Одоогоор БНСУ-д суралцаагүй байх
- Голч оноо 80% ба түүнээс дээш байх
- Хамгийн багадаа 2 улирал амжилттай суралцсан байх
- ЧҮИС-ийн академик хичээлүүдээс суралцах
- Солонгосын засгийн газрын тэтгэлэгт авч байгаагүй байх
- Давхар иргэншилгүй байх /үүнд Солонгосын иргэншлийг багтаан үзнэ/
- Global Korea Scholarship (GKS) буюу Солонгосын Засгийн Газрын Тэтгэлэгт өөр сургуулиас хүсэлт гаргах боломжгүй болохыг анхаарна уу.
Солонгос Улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргах эцсийн хугацаа: 2026 оны 12 дугаар сарын 16.
Бүрдүүлэх материалууд /бүх материалууд англи эсвэл солонгос хэл дээр байна:
- (Нэр дэвшүүлэх маягт 1) МУИС-иас хариуцсан мэргэжилтэн бөглөнө
- Хавсаргасан өргөдлийн маягт 2-ыг бөглөх (Солонгос эсвэл Англи хэл дээр байх бөгөөд сургалтын төлөвлөгөө ТАТАХ
* Өргөдлийн маягтын доод талд гараар гарын үсгээ зурах шаардлагатай
- Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр, ТҮЦ машинаас авсан байх/
- Албан ёсны дүнгийн хуулбар /англи хэл дээр ТҮЦ машинаас авсан байх/
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Хавсаргасан өргөдлийн маягт 3-ийг бөглөнө (сургалтын төлөвлөгөө /Study Plan/ болон хувийн захидлыг /Personal Statement/ маягтыг Солонгос эсвэл Англи хэл дээр бөглөнө) ТАТАХ
- Хэлний (Англи эсвэл Солонгос хэлний) түвшин тодорхойлсон шалгалтын гэрчилгээ (жишээ нь, IELTS, TOEFL, TOPIK гэх мэт) /Заавал шаардахгүй/
- Шагнал урамшуулал авсан байдал /Заавал шаардахгүй/
Суралцах хугацаа: 1-2 улирал
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 12 дугаар сарын 16-ны 12:00 цаг хүртэл.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
- Бүрдүүлсэн бичиг баримтыг хариуцсан мэргэжилтэнд эх хувиар ирүүлнэ.
- 1 багц файл болгон studentaffairs@num.edu.mn хаягт заасан хугацаанаас өмнө илгээнэ.
- Бүртгэлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
Шалгаруулалтад тэнцсэн ч хувийн шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд холбогдох мэргэжилтэнд доорх хаягаар яаралтай мэдэгдэхийг анхаарна уу.
Дутуу болон алдаатай бичиг баримт хүлээн авахгүй ба өргөдөл авах хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл байвал studentaffairs@num.edu.mn цахим шуудан, 77307730-1520 утсаар урьдчилан холбогдож лавлана уу.
Холбогдох ажилтан: МУИС-ийн ОХГ-ын Оюутан солилцоо хариуцсан мэргэжилтэн Г.Навчаа
БОХТ-ийн 306 тоот, холбогдох утас: 77307730-1520
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

