МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төв болон өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” ХХН хамтран “ХУУЛЬ ЗҮЙН ФИРМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний Хүндэт зочдоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч асан, Монголын Хуульчдын Холбооны анхны Ерөнхийлөгч асан, “Адвокат консалтинг“ хууль зүйн фирмийн зөвлөх хуульч, өмгөөлөгч Д.Батсүх, Өмгөөллийн “Легал гайд” ХХК-ийн захирал Ч.Отгонбаатар, Өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” ХХН-ийн партнер, өмгөөлөгч Э.Эрдэнэцэцэг, “Сноу Хилл Консалтинси” ХХН-ийн Гүйцэтгэх захирал Б.Нямцэрэн нар уригдан оролцов.

Хэлэлцүүлгээр Хууль зүйн сургуулийн оюутнуудад өмгөөлөгчийн мэргэшлийн шалгалтын зорилго, мөн чанар, хууль зүйн фирмийн партнерт болон өмгөөлөгчийн туслахад тавигдах шаардлага, хууль зүйн фирмийн үйл ажиллагааны онцлогийн талаар ярилцлаа.


